Хаяад явсан нөхөр, эхнэр яагаад буцаж ирдэг вэ ?

2018-04-26 2242

 

“Эхнэр маань төрхөмдөө буцсан ч буцаад ирсэн, манай хар юм зугаалж зугаалж эргээд ирсэн” гэх мэт үгсийг бид олонтоо сонсдог. Болж бүтэхгүй байна гээд хаяад явагсад яагаад буцаж ирдэг вэ ?
-Зүгээр нэг хэсэг завсарлага авъя гэж шийдсэн байдаг. Нэг хэсэгтээ хол байсан ч та хэрэгтэй юм байна гэдгийг ойлгоод эргээд ирдэг. Энэ бол хамгийн гом хоргүй шалтгаан юм. Энэ хугацаанд өөрсдийнхөө тухай, харилцааныхаа тухай эргэцүүлэн боддог сайн талтай. Бид бүгдэд л хямралын үе тохиолддог.
-Шинэ хүнтэйгээ таарсангүй : Тантай болохгүй нь гээд өөр хүн рүү явсан ч түүнтэйгээ бас л таарсангүй. Ингээд хоёр муугаас арай гайгүйг нь сонгоод эргээд ирсэн хэрэг.
-Харьцуулж үзэх : Хуучин эхнэр нь ядахдаа орой хоолтой хүлээж байдаг бол шинэ амраг нь гэр орны ажилд муу, сексээс өөр зүйлийг чаддаггүй байж. Өмнө нь болзож л байснаас хамт амьдарч үзээгүй тул эцэст нь харьцуулж үзээд буцаад иржээ.
-Хүн чанартаа “баригдах” : Хэдийгээр өөр хүн рүү явсан ч үр хүүхдээс эхлээд татаж чангаах зүйл өчнөөн үлддэг. Тэр үүрэг хариуцлага нь “зовоож тамлах” тул арга буюу буцаж ирэх нь бий.
-Сэтгэл нь хоргодох : Шинэ гэр бүлтэй болсон ч хуучнаа санагалзах явдал юм. Олон жил хамт амьдраад бараг нэг хүн шиг болсон байдаг. Харин шинэ хүнтэй бүх зүйл шинээс эхлэх тул тун хэцүү. Энэ нь хуучны сайхан цагаа дурсахад өөрийн эрхгүй хүргэдэг гэнэ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

“Мартын 8”-ны “СОНГОДОГ” бэлгийн багц худалдаанд гарлаа

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу бидний хэлж заншиснаар Мартын 8-ны өдөр хаяанд

2019-03-06

Энэтхэгт эмчилгээ хийлгэх монголчуудын анхаарах 3 зүйл

Монгол иргэд Энэтхэг улсад эмчилгээ хийлгэхээр зорчих явдал нэмэгдэх хандлагатай байгаа ажээ. Тиймэ

2019-02-14

Ордуудын 2019 оны ерөнхий ЗУРХАЙ

ХОНЬ: ҮЛ ХӨДЛӨХИЙН ХУДАЛДАА НАЙМААНД ЭЭЛТЭЙ 2019 он бол хониныхны хувьд хэн гэдгээ

2019-01-02