Дуучин Олзодын Гансувдын “Миний ээж хөөрхөн” тоглолт хойшиллоо

access_time 2018-04-27
note урлаг

 

Өнөөдөр 2018.04.27 ны өдөр “Бөхийн өргөө” -нд тоглогдох байсан “Миний ээж хөөрхөн” тоглолт “Бөхийн өргөө” -ний маргаантай асуудлын улмаас хойшилжээ. Тоглолтын бэлтгэлийн явцад “Бөхийн өргөө” –ний зүгээс тоглолт болох өдөр гэхэд үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх болно гэж мэдэгдсэний дагуу уран бүтээлчид төлөвлөгөөндөө өөрчлөлт оруулаагүй байна. Улмаар өнөө өглөө БЗД –ийн прокурорын газраас тоглолт зохион байгуулах боломжгүй гэдгийг мэдэгджээ.

Уран бүтээлчид ийм нөхцөл байдал үүссэнд тасалбар худалдан авсан болон ажил цагаа зохицуулан Бөхийн өргөөг өнөө орой зорих гэж байсан иргэдээсээ хүлцэл өчиж байна.
“Миний ээж хөөрхөн” тоглолт хэдийгээр Бөхийн өргөөнд зохион байгуулагдах боломжгүй болсон ч ирэх сарын хоёрны өдөр буюу 2018.05.02 нд UB palace –ын концертын их танхимд болохоор болжээ. Өнөөдрийн байдлаар 2000 орчим билет зарагдсан байсан бөгөөд уг тасалбартай иргэд хоёрны өдрийн UB palace –ийн тоглолтод ямар ч асуудалгүйгээр орохыг тоглолтын уран бүтээлчид хэлж байна.

Мөн 2018.05.02 –ны өдөр UB palace –ын концертын их танхимд болох “Миний ээж хөөрхөн” тоглолтын билет UB palace –ын билетийн кассаар зарагдаж эхэлжээ. 88500000 дугаарын утсаар билет захиалан үнэгүй хүргүүлэх боломжтой юм байна.

“Миний ээж хөөрхөн” тоглолт Олзодын Гансувд дуучны хувьд бие даасан анхны тоглолт байсан ба ийм нөхцөл байдал үүссэнд сэтгэл их эмзэглэж байгаагаа хэлж 2018.05.02 ны өдөр өөрийн дуунд дурлан сонсогч фэнүүдийгээ UB palace –ын концертын их танхимд урилаа. Тоглолтод түүний нөхөр МУСТА Э. Төрмандах, МУСТА Д.Бурмаа болон бусад уран бүтээлчид оролцож ая дуугаа өргөх юм байна.

“Нийтийн дууны холбоо” -ны зүгээс зөвхөн О.Гансувд төдийгүй олон уран бүтээлчдийн тоглолтын ажилд Бөхийн өргөөний асуудал хүндрэл үүсгэж байгаад шүүмжлэлтэй хандаж байгаагаа хэвлэлийн хурлын үеэр илэрхийллээ.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. amjilt.news

Холбоо барих: 8900-4549