Трамп: Ким Чен Унтай хийх уулзалтын өдөр, газрыг тогтлоо

access_time 2018-04-30

 

Өнгөрсөн бямба гаригийн орой АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Хойд Солонгосын удирдагч Ким Чен Унтай уулзах цаг, газраа тогтсон талаар твиттер хуудастаа жиргэжээ.

Тэрбээр “Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүнтэй удаан, маш сайхан ярилцлаа. Ажил хэрэг тун бүтэмжтэй болж, Хойд Солонгостой хийх уулзалтын өдөр, газрыг тогтлоо. Мөн Японы Ерөнхий сайд Абэтэй холбогдож, яриа хэлэлцээрийн үр дүнг мэдээллээ” гэж жиргэсэн байна. Эндээс харахад тун удахгүй Дональд Трамп, Ким Чен Ун нарын түүхэн уулзалт хэзээ, хаана болох талаар мэдээлэх бололтой.

Өмнө нь Трамп Кимтэй уулзах газраар хоёр хувилбар шалгарч үлдээд байгааг Цагаан ордонд болсон хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн билээ. Өчигдөр Трампын мэдэгдлийн дараа АНУ-ын “CBS News” сувгийн сэтгүүлч Мэжор Гаррет шалгарч үлдээд байгаа хоёр газар нь Монгол, Сингапур улсууд болохыг Вашингтоны засаг захиргааны хоёр эх сурвалжаас тодруулснаа мэдээлжээ.

ТАСС агентлагийн мэдээлснээр, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ойрын 3-4 долоо хоногийн дотор БНАСАУ-ын удирдагч Ким Чен Унтай уулзахаар төлөвлөж байгаа ажээ. Энэ талаар өнгөрсөн бямба гаригт Трамп Мичиган мужид дэмжигчидтэйгээ уулзах үеэрээ мэдэгдсэн байна.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. amjilt.news

Холбоо барих: 8900-4549