Хэлний өнгөөр эрүүл мэндийг тань тодорхойлж болно.Та эрүүл мэндээ шалгаад үз…

2018-04-30 728

 

Эрүүл хүний хэлэн дээр нимгэн өнгөр тогтдог. Тэгвэл энэ өнгөр нь учир утгатай байдаг аж. Тодруулбал, нимгэн өнгөр биед гадны халдвар орсон ч цааш тархаж амжаагүйг илэрхийлдэг бол өтгөрч, зузаарсан нь архаг өвчин туссаныг илтгэдэг байна. Хэлний өнгөрөөр ямар өвчин туссаныг мэдэх боломжтой аж.

–Тод улаан хэл–

-Та амин дэм, витамины дутагдалд орсон байх магадлалтай. Амин дэмийн дутагдлаас болж ханиад томуу туссан байж ч болно. Улаан хэлний хаяагаар хүрэн өнгөтэй өнгөр тогтсон бол хатгаа авсан байх магадлалтай аж.

–Бор хэл–

-Эхлээд та шүдээ заавал угаагаарай. Хэлний өнгөр нягтаршсан бол хөнгөн хэлбэрийн вируст болон архаг өвчин туссан байж болзошгүй. Ханиад томуу, зарим үед энэ нь уушиг үрэвсэж эхэлсэнийг илтгэнэ.

–Цайвар өнгөтэй хэл–

Эхлээд хэлний өнгөрөө сайн ажигла. Хэл цагаан ягаан өнгөтэй байвал мөөгөнцөрийн халдварын шинж тэмдэг гэсэн үг. Тиймээс та эмчид яаралтай хандаарай.

-Шар өнгөртэй хэл-

Хэл тань шардуу өнгөртэй байвал хоол боловсруулах системд өөрчлөлт орсон байж болзошгүй. Хэрэв хурц шар өнгөтэй байвал өвчин нэлээд хүнд шатандаа орсны шинж. Хэлний ийм өнгөр тав хоногийн турш арилахгүй бол элгээ шинжлүүлээрэй. Мөн хэлний ар хэсгээр өнгөртвөл бөөр муудсаны шинж тэмдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

“Мартын 8”-ны “СОНГОДОГ” бэлгийн багц худалдаанд гарлаа

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу бидний хэлж заншиснаар Мартын 8-ны өдөр хаяанд

2019-03-06

Энэтхэгт эмчилгээ хийлгэх монголчуудын анхаарах 3 зүйл

Монгол иргэд Энэтхэг улсад эмчилгээ хийлгэхээр зорчих явдал нэмэгдэх хандлагатай байгаа ажээ. Тиймэ

2019-02-14

Ордуудын 2019 оны ерөнхий ЗУРХАЙ

ХОНЬ: ҮЛ ХӨДЛӨХИЙН ХУДАЛДАА НАЙМААНД ЭЭЛТЭЙ 2019 он бол хониныхны хувьд хэн гэдгээ

2019-01-02