“00”Д УТСААРАА УДААН ОРОЛДДОГ ХҮМҮҮСИЙН АНХААРАЛД

access_time 2018-05-02

Хятадын нэгэн иргэн суултуур дээр утсаараа оролдож, 30 минут суутал шулуун гэдэс нь шууд унаад иржээ. Энэ эр дуртай тоглоомоосоо салж чадахгүй тоглоод байтал гэнэт доогуур нь эвгүй болохыг мэдэрсэн гэнэ.

Ингээд түргэн тусламж дуудтал эмч нар ч хүрч ирж, тоглоомын донтонд шулуун гэдэсний уналт хэмээх онош тогтоожээ. Түүнд яаралтай мэс засал хийсэн нь амжилттай болж, өдгөө өвчтөний биеийн байдал сайжирч байна. Энэ бүгдээс тэр утсаараа хаана тоглож болох, хаана болохгүйг сайн мэдсэн биз ээ.

Энэ явдал Гуандун мужийн Чуншань хотод болсон байна. Хотын Сун Ятсений нэрэмжит их сургуулийн эмнэлгийн мэс засалч Су Данийн хэлснээр өвчтөний байдал тун муу байсан гэнэ. Энэ бүгдэд өвчтөн өөрөө буруутай гэж эмч хэлсэн байна.

Тоглоомын донтой эр багаасаа л шулуун гэдэс нь унжих буюу ректальный пролапс хэмээх өвчний хөнгөн хэлбэрээр өвдөж байжээ. Гэвч шулуун гэдэсний унжилт нь өөрөө аяндаа зүгээр болдог байсан болохоор эмчлүүлье ч гэж боддоггүй байжээ.

Харин энэ удаад жорлонд хэтэрхий удаан сууснаас болж шулуун гэдэс нь 16 см хэртэй гарч иржээ. Мэс засалч Су Данийн хэлж буйгаар хошного орчимд шулуун гэдсийг барьж байдаг булчин сулрах үед жорлонд удаан суух нь аюултай юм байна. Учир нь тоглоом тоглоод суултуур дээр удаан сууснаар өвчтэй газартаа хэрэггүй ачааллыг хэтэрхий удаан үүрүүлнэ гэсэн үг.

Түүнчлэн Су Дань эмч тэр хэсэгтээ асуудалтай хүмүүсийг эмчид үзүүлэхээ хойшлуулж болохгүй, суултуур дээр хэтэрхий удаан сууж болохгүй гэж анхааруулж байна. Тэр ч бүү хэл эрүүл хүн ч суултуур дээр удаан суувал хошного орчмын булчин суларч, шулуун гэдэс унаж ирэх аюултай гэдгийг анхааруулжээ.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. amjilt.news

Холбоо барих: 7711-6060