fbpx

Судлаачид ямар эмэгтэйчүүд эрчүүдийг соронзон мэт татдаг болохыг тогтоожээ

2018-05-02 6022

 

Эрчүүд бүсгүйчүүдийн юуг нь илүүтэй онцлон харж, тэдэнд дурладаг юм бол? Хэрэв та энэ асуултын хариултыг мэдэхийг хүсвэл, бидний танилцуулах мэдээлэлд анхаарлаа хандуулаарай! Магадгүй таныг ирээдүйн хайрттайгаа учрахад тусалж ч болно шүү дээ…

1Сайхан үнэр

Бүсгүйчүүд ямар ч үед цэмцгэр сайхан үнэртэй байх ёстой хэмээн эрчүүд боддог аж. Тиймээс ч хөлөртлөө бэлтгэл хийсний дараа тэднээс хөлсний таагүй үнэр бус, сайхан үнэр гарахад дуртай. Бүсгүй та эрчүүдийг өөртөө соронзон мэт татахыг хүсвэл, түрхдэг сүрчиг, биеийн тосондоо ч мөн анхаарах хэрэгтэй аж.

2Чин сэтгэлийн инээмсэглэл

Сэтгэл судлаачдын үзсэнээр эрчүүд, бүсгүйчүүдийн чин сэтгэлээсээ инээж байгааг харах дуртай аж. Биеэ хэт бариагүй, өөрийнхөөрөө бүсгүйчүүд хэзээд сэтгэл татам байдаг. Гэхдээ энэ байдал хэтэрвэл, эсрэгээрээ таныг эвгүй байдалд оруулж мэднэ.

Чин сэтгэлийн инээмсэглэл
3Харц

Хамгийн сонирхолтой нь эрчүүд нүдний шилтэй бүсгүйд илүүтэй татагддаг аж. Учир нь тэдний харц нууцлаг, цаанаа ихэмсэг харагддагтай нь холбоотой.

4Бага зэрэг наранд борлосон арьс

Ялангуяа барууны орнуудад эрчүүд, наранд борлосон арьсыг илүү дур булаам, тачаангүй хэмээн үздэг байна.

5Эмх замбараагүй үс

Хэтэрхий эмх цэгцтэй, нямбай шуусан үсэнд эрчүүд тийм ч дуртай биш. Харин эсрэгээрээ бага зэрэг хөвсгөр, долгионтой, эмх замбараагүй үс нь бүсгүйчүүдийг илүү халуухан харагдуулдаг аж.

6Хөнгөн будалт

Нийт эрчүүдийн 40% нь нүүрээ хөнгөн будсан охидыг илүү дур булаам, үзэсгэлэнтэй хэмээн үздэг гэнэ шүү.

7Бага зэрэг махлаг

Хамгийн сонирхолтой нь эрчүүд хэт туранхай, өөгүй биенд тийм ч дуртай биш. Харин биедээ таарсан бага зэрэг махлаг байх нь тэднийг илүү халуухан, дур булаам харагдуулдаг хэмээн боддог байна.

8Өөрөөрөө энгийн байх

Хамгийн гол нь өөрөөрөө энгийн байх нь эрчүүдийг татах чухал зэвсэг байх нь… Иймд та биеэ барилгүй, хайртынхаа дэргэд өөрийнхөөрөө байгаарай.

Харин та ямар бодолтой байдаг вэ?

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Дээгийд таашаагдсан амтат БАНШ

  Дорнын амтыг танд мэдрүүлэхээр “АЗИ” баншны үйлдвэр олон төрлийн амтат баншыг танд сан

2019-08-20

ХЯТАДАД ЗОРЧИХОД АНХААРАХ 25 ЗҮЙЛ

№1. Хятад улсын хууль тогтоомжийн талаар зохих мэдлэгтэй бол БНХАУ-д зорчих үедээ тухайн улсын ху

2019-08-12

Цусны даралтаа тогтворжуулахын тулд сармис хэрэглээрэй

Сүүлийн үед сармис улам л алдартай болж байна. Эрдэмтэд сармисны эрүүл мэндэд үзүүлэх ашиг тусыг суд

2019-08-08