Таны нүүрэн дээр бүх зүйл бичээстэй байгаа! Хувь тавилан, зан чанарыг нүүр царайгаар тодорхойлох нь

access_time 2018-05-02

Хүний хувь тавиланг алганы хээгээр уншиж ирсэн нь олон зуун жилийн түүхтэй. Харин нүүр царайгаар нь хүний хувь тавилан, зан чанарыг нь тодорхойлж болдгийг мэддэг байсан уу?

Нүүрэн дээрх үрчлээ, өчүүхэн зураас ч ихийг өгүүлдэг ажээ. Арьсны барзгар, зурааст чиний хувь тавилан нуугдаж байгаа. Нүүр царайгаар хүнийг таньж мэдэх анхан шатны мэдлэгийг чамд өгөхөөр бэлдлээ. Алганы хээнээс илүү сонирхолтой шүү. Нүүр царайгаар унших Эртний энэ урлагийг өөрөөр физиогномик гэнэ. Эртний Хятадаас үүсэл гаралтай гэж үздэг. Нүүдэллэж байх явцад урлаг улам гүнзгий судлагдаж сайжирчээ. Тийм учраас өнөө цагт өрнө, дорнын физиогномик хоорондоо их ялгаатай байдаг. Физиогнимкт нүүр царайг хэсэг болгоноор тусад нь авч үзэхээс гадна нүүрний хэлбэр, өнгө, контурыг ч уншина. Хамгаас түрүүнд нүүрний анатоми чухал. Нүүр гурван хэсэгт хуваагддаг: дээд, дунд болон доод. Дээд хэсэг (дух) – хүний хүүхэд нас, эцэг эхтэйгээ харьцаж байсан харьцаа, өнгөрсөн үеийг уншиж болно. Дунд (хөмсөгнөөс хамрын үзүүр хүртэл) – одоо үеийг хэлнэ. Доод хэсэг ирээдүйг илэрхийлнэ. Нүүрний хэлбэр Нүүрний хэлбэр чухал байр суурь эзэлдэг. Гурван төрөл байх хэдий ч хүний нүүрийг зөвхөн нэг төрөлд шууд хамруулж болохгүй. Зарим тохиолдолд бүх төрлийн шинжийг агуулсан нүүр царай ч бас байх ажээ.

1. Гонзгой Гонзгой царайтай хүмүүс – мөрөөдөгч, оюуны чадвар сайтай. Тэдэнд санаа зорилго байдаг, гэхдээ маш өөрчлөмтгий. Бүрэн ичимхий байх ч үе бий, тэдний хувьд дотоод сэтгэл маш чухал. Сэтгэл хөдлөл ихтэй, мэдрэг, депресст орох хандлагатай. Урлагийн чиглэлээр амжилт олох нь элбэг.

2. Дугариг Тодорхой зорилготой, практик хүмүүс. Өөрчлөлт зэргээс айхгүй, аливаад дасан зохицохдоо амархан. Гүн ухаан ярих дуртай, найз нөхөдтэйгөө цагийг өнгөрөөхийг хүснэ. Тэдэнд чимээгүй сонсогч хэрэгтэй байдаг. Хөгжилтэй, нийтэч, зөвхөн онцгой шалтгаанаар л уурлаж бухимдана.

3. Дөрвөлжин Сэтгэлийн хаттай, хүчтэй хүмүүс. Өөрийнхөө зүтгэлээр зорьсондоо хүрч чадна. Тэдний төлөвлөснөөр ажил төрөл нь бүтэхгүй бол галзууртлаа уурлана. Дух Өндөр, өргөн дух – оюун ухааны чадвар сайтайг илтгэнэ. Богино, өргөн дух – тэвчээртэй, хичээнгүй. Өндөр, хавчиг дух – хурц ухаантай, оюуны өндөр чадвартай Богино, хавчиг дух – таны өмнө хуурамч, зальтай этгээд зогсож байгааг илтгэнэ.

Хэрвээ духаараа толбо, мэнгэтэй бол бага нас нь хүнд байсныг илэрхийлнэ. Эцэг эхтэйгээ төдийлөн санаа нийлдэггүй байсан болов уу. Нүд Хүний нүд рүү хараад ихийг олж мэдэж болно. Хэмжээ, зураас, өнгө – бүгд утга учиртай. Сэтгэл татам таатай нүд эрүүл, сэтгэлийн хаттай, гүн ухаантай хүнийг илэрхийлдэг гэж үздэг.

Хүний нүдний өнгөөр эрүүл мэндийг шинжиж болно гэсэн онол байдаг.

Том нүд мэдрэг, уран бүтээлч хүнийг илтгэнэ, харин жижиг нүд дотоод сэтгэл, оюуны өндөр чадварыг илтгэнэ.

Нүд хоорондын зай бага бол далд мэдрэмж хөгжсөн, сэтгэл санааны хувьд тогтвортой хүн болно.

Нүд дундаа зай ихтэй бол харилцааны чадвартай гэж үзнэ.

Хамар Хүний сэтгэлийн мөн чанарыг хамраар тодорхойлохоос гадна оюун ухааны түвшинг ч уншиж чадна гэж үздэг.

Богино хамар уян хатан сэтгэлтэй, өргөн бодолтой хүнийг илэрхийлнэ.

Гэхдээ ийм хамартай хүнтэй харилцахад хэцүү гэж үздэг. Урт хамар нь хариуцлагатай хүнийг илэрхийлнэ.

Хавтгай хамартай хүн үнэнч шударга, тэвчээртэй, авхаалж самбаатай.

Карьерийн төлөө үхэн хатан явна.

Мурий хамартай бол хүнлэг чанартай, гэхдээ сэтгэл санааны хувьд тэнцвэргүй. Байнга зорилгын эрэлд гардаг.

Хурц хамар – хүчтэй мэдрэмжтэй хүний илэрхийлэл.

Ам Том ам – амжилт, энэрэнгүй сэтгэлийг илэрхийлнэ. Тэд амьдралд дуртай, амьдралаас юу хүссэнээ авч чаддаг.

Жижиг ам – мэдрэг, бие даасан. Тэд хаагдмал, нэг их хөдөлмөрч биш.

Хэрвээ дээд уруул нь доод уруулаасаа зузаан бол амьдралыг бүрэн хайрлах зүрх сэтгэлтэй хүн.

Тэд бие даасан байхыг хүсдэг учраас хэд хэдэн удаа салж болно.

Хэрвээ дээд уруул нь доод уруулаасаа нимгэн бол байнга бусдын төлөө санаа тавьж явдаг.

Шулуун уруул нь практик талтай. Дээш нугаларсан бол өөртөө итгэлгүй, доош бол эелдэг зөөлөн хүн.

Хацар Өндөр шанаатай бол хаалттай хүн.

Хавтгай хацартай бол эелдэг, ичимхий.

Хөвсгөр том хацартай бол амьдралын баяр баясалтай, хөнгөн зүрх сэтгэлтэй. Инээд наргианч.

Хацар дээрх толбо нь хоол боловсруулах эрхтний асуудалтай болохыг илтгэнэ. Эсвэл сөрөг сэтгэл санаагаа тэнцвэржүүлж чадахгүй байна.

Эрүү Хурц эрүү нь удирдах чадвартайг илтгэнэ. Энэ хүн өөртөө хариуцлага үүрэх чадалтай. Зөрүүд байж болно. Зөөлөн эрүүтэй хүн томоотой, гэр бүлсэг. Анхаарал, халамжтай хүн.

Эрүү нь согогтой бол гормоны тэнцвэрт байдал алдагдсаныг илтгэхээс гадна өөртөө итгэлгүй ажээ.

Физиогномик – маш өргөн цар хүрээтэй авч үзэх ёстой шинжлэх ухаан, бидний дээр дурдсан хэсэг бол эхлэл төдий л зүйл.

Сайн судалж чадвал урьд өмнө хүнээс олж хараагүйг харж чаддаг болно.

Нүүр царай гэдэг бол хүний зүрх сэтгэл, зан чанарыг олж уншиж болох газрын зураг л гэж ойлгож болно. Бас эрүүл мэндээ ч мэдэж авч болно, энэ мэдлэгийг ашиглаж сураарай.

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/190218/ © XopoM News

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. amjilt.news

Холбоо барих: 8900-4549