Х.Лхагвасүрэн: Тэмкаг ингэнэ гэж мэдсэн бол хувцаснаасаа өгдөг байж

access_time 2018-05-07
note урлаг

 

“Боловсрол” телевизийн уран бүтээлчид “Яг түүн шиг 2018” шоу нэвтрүүлгийг албан ёсны эрхтэйгээр гурав дахь жилдээ бэлтгэн хүргэж буй билээ. Энэ жилийн шоуны эхний дугаар өчигдөр үзэгчдийн хүртээл болов.

Эхний дугаарт “Эмоци” продакшны жүжигчин О.Тэмүүжин “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэнгийн “Үзэсгэлэнт минь” дууг “Яг түүн шиг” дуулж олныг баясгасан юм. Түүний дуулахыг сонссон “Харанга” хамтлагийн Х.Лхагвасүрэн өөрийн цахим хуудаснаа “Тэмкаг ингэнэ гэж мэдсэн бол хувцаснаасаа өгдөг байж” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.

“Яг түүн шиг 2018” шоуны энэ жилийн дугаарт загвар өмсөгч Ж.Энэрэл, ая зохиогч, дуучин Б.Нацагдорж, “Sweetymotion” хамтлагийн дуучин Г.Сүндэрмаа, театр, киноны жүжигчин М.Цэрэндолгор, “A sound” хамтлагийн дуучин Ц.Тэмүүлэн, “Эмоци” продакшны жүжигчин О.Тэмүүжин, дуучин, жүжигчин Ч.Очгэрэл, “VR” хамтлагийн гишүүн, загвар өмсөгч О.Билгүүн нар оролцож байна. Эхний дугаарын ялагчаар ая зохиогч, дуучин Б.Нацагдорж буюу Наки түрүүлсэн билээ.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. amjilt.news

Холбоо барих: 7711-6060