ФОТО: ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины тангараг өргөх ёслол

access_time 2018-05-08

 

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өчигдөр дөрөв дэх удаа Ерөнхийлөгчийн тангараг өргөлөө. Тангараг өргөх ёслолд Засгийн газрын элч төлөөлөгчид, урлаг соёлын зүтгэлтнүүдээс гадна Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр ажилласан сайн дурын ажилчид, нийгэмлэг хөдөлгөөний гишүүд зэргийг урьснаараа энэ удаагийн ёслол онцлогтой болсон байна.

Тангараг өргөх ёслолын ажиллагаа Кремлийн гурван танхимд зэрэг болжээ. Энэ удаад Ерөнхийлөгчийн цуваа байхгүй. Өмнө нь Ерөнхийлөгч Холбооны аюулгүйн албаны хамгаалалт дор Кремльд автомашины цуваагаар хүрэлцэн ирсэн аж. В.Путин Кремлийн I корпуст байрлах ажлын өрөөнөөсөө Тангараг өргөх ёслол болох танхим руу алхаж, дараа нь автомашинаар хүрсэн юм. Тэрээр Георгиевский, Александровский болон Андреевскийн танхимаар дамжин, тангараг өргөх ёслолын танхимд ирж, Ерөнхийлөгчийн тангаргаа өргөжээ.

 

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. amjilt.news

Холбоо барих: 8900-4549