С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг батлан даалтад гаргалаа

access_time 2018-05-10
remove_red_eye 2480

 

Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг үргэлжлүүлэн хорих прокурорын саналыг өнөөдөр хэлэлцлээ.

Эх сурвалжуудын хэлж буйгаар, шүүхээс С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг батлан даалтад гаргах шийдвэр гаргасан бөгөөд хоёуланд нь хилийн хориг тавьсан байна. Тэднийг өдгөө ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр хорих ангид саатуулж байгаа ба АТГ-аас С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг Оюутолгойн гэрээний асуудлаар дөрөвдүгээр сарын 10-ны өдөр сэжигтнээр саатуулан баривчилсан юм.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. amjilt.news

Холбоо барих: 8900-4549