Хайрын хурим…

access_time 2018-05-10
note урлаг

 

“Номин талст” хамтлагийн дуучин, МУСТА Т.Дэлгэрмөрөн хэдэн сарын өмнөөс нэгэн бүсгүйтэй нууцаар хуримаа хийлээ хэмээн цуу тарж, тэр үеийнх нь фото зурагнууд цахим ертөнцөөр тарж байсан. Гэтэл энэ мэдээлэл шинэ уран бүтээлтэй нь холбоотойгоор тарсан ташаа мэдээлэл байжээ. Залуу дуучин М.Золжаргалтай хамтран тэрбээр “Хайрын хурим” нэртэй дууныхаа клипийг хуримын ордонд зураг авалт хийх үеэр ажиллын зургууд алдагдаж цахим ертөнцөөр тарснаар дуучин Т.Дэлгэрмөрөн хоёр дахь амьдралаа зохиож байгаа мэтээр шуугиад өнгөрсөн.

Тэгвэл энэ дууг залуу дуучин М.Золжаргал яруу найрагч Д.Ган-Очир, хөгжмийн зохиолч Л.Балхжав нарт хандан зохиолгож, олондоо хүндлэгдсэн Т.Дэлгэрмөрөнтэй хамт дуулсан явдал олны талархлыг ихээхэн хүлээгээд байна.Саяхан зохион байгуулагдсан хуримын үзэсгэлэн яармагийн үеэр “Хайрын хурим” дууг энэ жил хуримаа хийх хосууд хамгийн ихээр захиалсан сурагтай. Шүлэг, аялгуу, дуу, дүрс, дуучдын дуулах чадвар гээд олон талаар өндөр чанартай бүтээл болсон талаар “Хайрын хурим” дуунд мэргэжлийнхэн болоод үзэгч, сонсогчид ам сайтай байгаа ажээ.

ШҮЛЭГ:Д.Ган-ОЧИР /МЗЭ-ийн шагналт, яруу найрагч/
Аялгуу: Л.Балхжав /МУУГЗ, хөгжмийн зохиолч/
Дуучин: Т.Дэлгэрмөрөн, М.Золжаргал

ХАЙРЫН ХУРИМ

Хойморт заларсан буурлууд буянтай
Хослон гангарсан дээл нь үзэмжтэй
Амьдралд хүргэсэн аавууд налайж
Аялах дуунд нь ээжүүд уяраастай

Дахилт:

Хайраас ургасан амьдрал билээ,бидэн хоёр…
Хагацаж салашгүй утга учир болжээ,бидэн хоёр…
Урга барилдахын заяатай билээ,бидэн хоёр…
Уужим хорвоод хослохын хүслэн билээ, бидэн хоёр…

Хурсан бүхэн ургийн барилдлагатай
Хурайлсан бүхэн ерөөлийн хундагатай
Золгосон болгон зочин хүндлэлтэй
Зорьсон бидний хурим жаргалтай

Дахилт:

Хайраас ургасан амьдрал билээ, бидэн хоёр…
Хагацаж салашгүй утга учир болжээ, бидэн хоёр…
Урга барилдахын заяатай билээ, бидэн хоёр…
Уужим хорвоод хослохын хүслэн билээ, бидэн хоёр…

Хуримд хурсан буян буурашгүй
Садан төрлийн хэлхээ тасрашгүй
Дуу бүжигтэй хурим цэнгэлтэй
Дурдан цэнхэр хадган ерөөлтэй

Дахилт:

Хайраас ургасан амьдрал билээ, бидэн хоёр…
Хагацаж салашгүй утга учир болжээ,бидэн хоёр…
Урга барилдахын заяатай билээ,бидэн хоёр…
Уужим хорвоод хослохын хүслэн билээ, бидэн хоёр…

 

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. amjilt.news

Холбоо барих: 7711-6060