Шүүх өглөөний шийдвэрээ цуцалж С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг үргэлжлүүлэн хорихоор боллоо

access_time 2018-05-10

 

Чингэлтэй дүүргийн шүүхээс дөнгөж сая прокурорын гомдлыг хэлэлцээд шийдвэрээ гаргасан талаар эх сурвалж мэдээллээ. Тодруулбал шүүх хурлаар С.Баяр, Ч.Сайханбилэг, Б.Бадрал нарын таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, батлан даалтад гаргасан шүүгчийн захирамж үндэслэл тодорхой бус гэсэн үндэслэлээр уг шүүгчийн захирамжийг хүчингүйд тооцож, прокурорын гомдлыг хангаж шийдвэрлэлээ. Өөрөөр хэлбэл С.Баяр, Ч.Сайханбилэг, Б.Бадрал нарыг тус бүрийн цагдан хорих хугацааг нэг сараар сунгах шийдвэр дахин гаргалаа. Шүүх хуралд дээрх хүмүүсийн өмгөөлөгч нар ирээгүй байна.

Өнөөдөр өглөө Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхээс С.Баяр, Ч.Сайханбилэг нарын таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, батлан даалтад гаргах шийдвэр гаргасан. Үүнтэй холбоотойгоор тэдний өмгөөлөгчид яг одоо цагдан хорих 461-р ангид очиж үйлчлүүлэгчдээ гаргаж авахаар хүлээж байна.

Гэтэл үүний хажуугаар нэгэн шинэ мэдээлэл ирлээ. Тодруулбал С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг суллуулахгүй гэж прокуророос Чингэлтэй дүүргийн ерөнхий шүүгчид гомдол гаргасан байна. Тиймээс уг гомдлыг хэлэлцэх шүүх хурал өнөөдөр 15:00 цагт товлогдсон талаар эх сурвалж мэдээллээ.

Тэднийг батлан даалтад гаргах шүүгчийн захирамжид хэрвээ шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй бол гомдол гаргах эрхтэй гэж дурдсан учраас прокуророос хуулийн хүрээнд ийн гомдол гаргаж буй юм байна.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. amjilt.news

Холбоо барих: 8900-4549