Шүүхээр дамжуулан эрх мэдэлд хүрэх гэсэн “60 тэрбум”-ын багийн оролдлого бүтэлгүйтжээ

access_time 2018-05-11

 

Их эзэн Чингис хаан насан эцэслэхийнхээ өмнө “Тангууд улс мөхөөгүй гэдгийг өглөө бүр санаж бай” гэж үр хойчдоо захисан гэдэг шиг “60 тэрбумынхан амьтай байгаа” гэдгийг бид өдөр бүр санаж байх ёстой болоод байна. Гэвч Монголчууд бид аливааг мартахдаа амархан. Тэртээх 800 жилийн өмнөх үйл явдлыг бүү хэл 2 жилийн өмнө өрнөсөн, төрийн албыг зарж борлуулан 60 тэрбум төгрөг босгох гэсэн улстөрчдийн увайгүй үйлдлийг та бидний хэд нь санаж байгаа бол.

Өнгөрсөн намар “60 тэрбумын автор” Ц.Сандуй НИТХ-ын даргын ажлаа өөрийн хүсэлтээр хүлээлгэн өгсний дараа НИТХ-ын даргад төлөөлөгч Д.Баярсайхан, С.Амарсайхан нар нэр дэвшин өрсөлдөж, С.Амарсайхан олонхийн санал авснаар НИТХ-ын дарга болсон. Гэвч 60 тэрбумын Ц.Сандуйн “гар хөл” болсон Ж.Батсайхан  нарын НИТХ-ын нэр бүхий төлөөлөгчид С.Амарсайханыг сонгож томилсон процессийг хууль бус гэж үзэн Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг.

Тэдний гаргасан нэхэмжлэлийн мөрөөр Захиргааны хэргийн шат шатны шүүх тус хэргийг хянан үзээд, нэр бүхий төлөөлөгчдийн гаргасан нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй болохыг дурьдаж, Захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, төлөөлөгчдийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байна.
Ийнхүү шүүх хуулийн байгууллагыг ашиглан өөрсдийн атгаг санааг хэрэгжүүлж, эрх мэдэлдээ эргэн очих гэсэн Ц.Сандуй тэргүүтэй Нийслэл дэх 60 тэрбумын багийнханы хүсэл мөрөөдөл талаар болжээ.

60 тэрбумын ямарч үнээр хамаагүй эргэж сэхэх боломжийг эрэлхийлэн “хумсаа нуусан муур мэт” гэтэж байна гэдгийг Монголчууд та бид санаж сэрэх ёстой юм байна гэдгийг энэ хэрэг харууллаа.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. amjilt.news

Холбоо барих: 8900-4549