Квотоор 69 төлөөлөгч оруулах асуудлыг эсэргүүцжээ

access_time 2018-05-14

 

Нийслэлийн МАН-ын 34-р бага хурал ирэх сарын 7-ны өдөр зохион байгуулагдахаар болж, товоо зарлаад буй. Бага хуралд саналын эрхтэй нийт 305 төлөөлөгч оролцох юм. Төлөөлөгчид нь Нийслэлийн МАН-ын хорооны бүртгэлтэй 32 мянган гишүүдээс сонгогдох аж.

Гэтэл эдгээр 305 төлөөлөгчдийн 69-ийг нь квотоор сонгох шийдвэрийг Нийслэлийн МАН-ын хорооны тэргүүлэгчдийн зүгээс гаргасан байна. МАН-ын үндсэн дүрэмд аймаг, нийслэлийн намын хорооны Бага хуралд квотоор төлөөлөгч оролцуулна гэсэн зохицуулалт байхгүй тул уг шийдвэр эсэргүүцэлтэй тулгараад байгаа аж.

Улмаар Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Налайх дүүргийн намын хорооны дарга нар уг шийдвэрийг эсэргүүцэж, намынх Хяналтын хороонд шаардах бичиг хүргүүлсэн байна.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. amjilt.news

Холбоо барих: 7711-6060