Аса аварга: Ерөнхийлөгчийн охин биш, хэлчихье. Намайг хайрладаг сайхан бүсгүй байгаа

access_time 2018-05-14

Ерөнхийлөгч Х.Баттулгын Япон-Монголын хамтын ажиллагаа хариуцсан бие төлөөлөгч Асашёрю Д.Дагвадоржийг ерөнхийлөгчийн хүргэн болох гэж байгаа тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан. Энэ нь түүнийг албан тушаал, амьдралаа хольж хутгасан мэтээр харагдуулж байна хэмээн тэрээр эмзэглэж, үүнийг эцэс болгон тодорхой хариу өглөө.

Тэрээр “Намайг Ерөнхийлөгчийн охинтой холбоод бичээд байх юм. Балай юм шиг, юу балайраад элдэв бусын юм хийгээд байгаа юм бэ. Аль эсвэл скандалыг дарах маягаар надад дайралт хийж байх шиг байна. Цаана чинь янз янзын асуудлууд болоод байгаа байх. Асаг Ерөнхийлөгчтэй, Ерөнхийлөгчийн охинтой холбож байж скандалыг жоохон замхруулах маягийн юм явагдаад байх шиг байна.

Тийм юм байдаггүй юм аа, хэлчихье. Хамаагүй тийм юмаар сенсааци хийж болдоггүй юм шүү. Ядаж байхад манайхан тийм балай балай юманд их дуртай юм. Энэ нэг бодлоготойгоор сайтуудаар, Элийрэгч гээд балай хүүхэн байдаг, тэр мэр л сэвээд байх шиг байна. Иймэрхүү зүйл байхгүй шүү. Эргээд эзэнтэй зүйлд хариу барина гэж хэлмээр байна. Ганц бие хүнийг хамаагүй тэгж дээрэлхэж болохгүй шүү. Харихуг нь ч чангахан шиг өгнө шүү. Тэмээ, ямаа шиг харьцуулалт хийх юм. Намайг хайрлаж байгаа бүсгүйчүүд юу гэж бодох юм бэ. Болохгүй шүү дээ. Намайг бас бод л доо. Эвгүй байдалд оруулаад байх юм. Аса чинь бас Японд гайгүй шдээ. Удахгүй нэг хүнтэй суунаа сууна. Гэхдээ Ерөнхийлөгчийн охин биш, хэлчихье. Намайг хайрладаг сайхан бүсгүй байгаа байх. Би ч гэсэн хайрладаг сайхан бүсгүй байгаа гэж хэлмээр байна.” гэлээ.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. amjilt.news

Холбоо барих: 7711-6060