Ганц модны боомтод нүүрс тээврийн том оврын машин шатжээ

access_time 2018-05-15

 

БНХАУ-ын Ганц модны боомтод хашаанд нүүрс тээврийн том оврын машин шатжээ. Тус машин нь 24-47 АЧ улсын дугаар бүхий чиргүүлтэй машин бөгөөд төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрсийг тээвэрлэдэг юм байна.

Мөн зарим хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэдээлж буйгаар Гашуунсухайт-Ганцмодны боомт хооронд нүүрс тээвэрлэдэг автомашины хоёр ч жолооч амь насаа алдсан гэжээ. Тэдний нэг нь шатаж нас барсан бол нөгөө нь бусдын гарт амиа алдсан гэх бөгөөд энэ хэргийг Монгол, Хятадын цагдаагийн байгууллага шалгаж байгаа аж.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. amjilt.news

Холбоо барих: 7711-6060