Монгол Улсын төр нийгмийн зүтгэлтэн, цогтой тэмцэгч Ц.Лоохууз таалал төгсжээ

access_time 2018-05-15

 

Ардын их хурлын орлогч дарга, Монгол Улсын төр нийгмийн зүтгэлтэн, цогтой тэмцэгч Ц.Лоохууз 95 насандаа өчигдөр таалал төгслөө.

Тэрбээр 2014 онд Монгол Улсын гавьяат эдийн засагч цол хүртсэн юм.

1940 онд нутагтаа бага сургууль дүүргэн, санхүүгийн техникумд гурван жил, шинэхэн байгуулагдсан намын дээд сургуульд хоёр жил онц дүнтэй суралцан тус тус төгсөж байсан.

Ц.Лоохууз гуай ЗХУ-ын Тимирязевийн академийн аспирантурт сурч байхдаа МАХН-ын Төв Хорооны VI бүгд хурлын индэр дээр аянга буулгаж тэр үеийн төр засгийн бурангуй үзлийг шүүмжлэн өөрчлөн шинэчлэлт хийх хэрэгтэйг хэлсэн нь төрийн хар дансанд бүртгэгдэж “Намын эсрэг бүлгийн толгойлогч” хэмээх нэрийг зүүн шорон гянданд орж, хөдөө орон нутагт цөлөгдөн ар гэрийнхэнтэйгээ уулзах эрхгүй явсаар 1990 онд Монгол оронд өрнөсөн ардчилсан хувьсгалын үр дүнд цагаатгагдсан билээ. Тэрбээр “коммунист” суртлыг эсэргүүцсэнийхээ төлөө 25 жилийг цөллөг, шоронд өнгөрөөсөн юм.

АИХ-ын депутат, АИХ-ын орлогч даргаар сонгогдон ажиллаж, анхны ардчилсан үндсэн хуулийг батлалцан, Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшин, Хүний эрхийн үндэсний комиссын анхны дарга болсон билээ.

Талийгаачийн гэр бүл, үр хүүхдүүд, төрөл төрөгсөд, хамтран зүтгэгчид, танил нөхдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. amjilt.news

Холбоо барих: 7711-6060