Гэрлэх ёслолын ордонд нийслэлийн онцгой байдлын зургаан албан хаагч гэрлэлтээ батлуулан гал голомтоо бадраалаа

access_time 2018-05-15
remove_red_eye 2665

 

Дэлхийн гэр бүлийн өдөр өнөөдөр /2018.05.15/ тохиож байгаатай холбогдуулан гэрлэх ёслолын ордонд нийслэлийн онцгой байдлын зургаан албан хаагч гэрлэлтээ батлуулан гал голомтоо бадраалаа. Энэхүү арга хэмжээг гэрлэх ёслолын ордон, Нийслэлийн Онцгой байдлын газар /НОБГ/ хамтран зохион байгуулж байна. Гэр бүлийн өдрөөр Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 28-р ангийн захирагч, хошууч Н.Мөнхбат, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10-р ангийн тасгийн дарга, ахлах ахлагч Б.Хосбаяр, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 18-р ангийн гал унтраах автомашины жолооч ахлах ахлагч Л.Отгонбаатар, Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34-р ангийн БЗД-ийн ОБХ-ийн ГТУА-34-р ангийн ангийн гал унтраах автомашины жолооч ахлах ахлагч Ц.Явсраймолом, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26-р ангийн шатны техникч, ахлах ахлагч Г.Баасанжав, Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 80-р ангийн гал сөнөөгч Г.Батсүрэн нар хуримын ёслолоо хийсэн юм.

Өнөөдрийн хуримын үйл ажиллагааг гэрлэх ёслолын ордноос “Дурсамж” нэртэй өдөрлөгийн хүрээнд зохион байгуулсан байна. Гэрлэх ёслолын ажиллагааг нийслэлийн Онцгой байдлын газрын Захиргаа удирдлагын хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Баттулга, Гэрлэх ёслолын ордны захирал С.Үүрийнтуяа нар нээж хуримаа хийж буй хосуудад аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөсөн бол Онцгой байдлын үндэсний аврах бригадын ‘Тэнгэр’ хамтлагийнхан ая дуугаа өргөлөө.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. amjilt.news

Холбоо барих: 8900-4549