Хориглогдсон байдаг ч Фэйсбүүк Хятадын зах зээлээс үлэмж хэмжээний орлого олжээ

2018-05-17 1677

 

Хэдийгээр үйлчилгээ нь хаалттай байдаг ч Фэйсбүүк компанийн нийт орлогын 10 орчим хувь буюу $5 тэрбумыг Хятадын зах зээл бүрдүүлжээ.

Pivotal Research байгууллагын шинжээч Брайан Уайзерын гаргасан тооцооллоор Фэйсбүүкт оруулсан орлогоороо Хятадын зах зээл нь АНУ-ын дараа хоёрдугаарт орсон байна.

Өмнө нь Фэйсбүүк компани орлогоо тайлагнахдаа зөвхөн эцсийн хэрэглэгч дээр суурилж гаргадаг байв. Харин сүүлд гаргасан тайландаа зар сурталчилгаа захиалсан бизнес эрхлэгчдэд суурилсан нь ийм тооцоолол хийх боломж олгожээ.

Уайзерын үзэж байгаагаар Фэйсбүүкт Хятадын зах зээлээс орох орлого цаашдаа ч нэмэгдэх гэнэ. Хятадын үйлдвэрлэгчид бараа бүтээгдэхүүнээ гадаад зах зээлд танилцуулахын тулд Фэйсбүүкийн сурталчилгааг ихээр ашигладаг байна.

Түүн дотроо $1-$1.5 тэрбум орчим нь мобайл аппликэшны сурталчилгаа байсан нь Хятадын хөгжүүлэгчид гадаад зах зээлд гарахын тулд хэрхэн идэвхтэй ажиллаж байгааг харуулж байгаа юм.

Үлдсэн хэсэг нь бусад салбаруудад хуваагдсан байжээ.

Эх сурвалж: Ad Age

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Аделийн салалт 180 сая доллараар хэмжигдэх нь

Дуучин Адель нөхрөөсөө салахаар болсон тухай түүний хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ. Тэрээр 'Life

2019-04-24

Оросууд Ким Жон Уныг талх давстайгаа угтжээ

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины урилгаар ОХУ-д албан ёсны айлч

2019-04-24

Apple компани iPhone задлагч роботоо анх удаа гадны мэргэжилтнүүдэд танилцуулжээ

АНУ-ын Техас мужийн Остин хотод Apple компанийн нэгэн нууц лаборатори байдаг. Гаднаа нэр хая

2019-04-19