Японд галт тэрэг 25 секундын өмнө хөдөлсөндөө уучлал гуйжээ

access_time 2018-05-17

 

Японы төмөр замын компани өнгөрсөн Баасан гарагт Нотогава өртөөнөөс 07:12 цагт хөдлөх байсан галт тэрэг нь 07:11 цагт хөдөлсөнд уучлал гуйжээ.

Галт тэрэгний ажилтан цаг андуурч нэг минутын өмнө хаалга хаасныхаа дараа алдаа гаргаснаа мэдсэн байна. Гэвч өртөөн дээр галт тэргэнд суух хүн байгаагүй тул хэсэг эргэлзсэний эцэст 25 секундын өмнө хөдөлжээ.

Компанийн удирдлага энэхүү алдааг зүгээр өнгөрөөсөнгүй, дараа өдөр нь үйлчлүүлэгчдээс уучлал гуйсан мэдэгдэл гаргасан байна.

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард тус компани Токио-Цукуба чиглэлд явдаг галт тэргийг 20 секундын өмнө хөдөлгөсөндөө мөн уучлал гуйж байв. Японы төмөр замын сүлжээ цаг нарийн баримталдгаараа алдартай.

Цагаасаа эрт хөдөлсөн тохиолдолд иргэд гомдол гаргамагц төмөр замын компани даруй уучлал гуйдаг уламжлалтай гэнэ. Гэхдээ дээрх хоёр тохиолдолд хэн ч гомдол гаргаагүй юм.

Эх сурвалж: BBC

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. amjilt.news

Холбоо барих: 8900-4549