Браавоо Батболдоо

access_time 2018-05-21

 

Манай хотын дарга гэж таг хөдөөний нэг нөхөр байнаа. Аав нь алдарт уяач Сундуй гэж хүн байсын. Манай нутаг болхоор мэдээд байна л даа. Машины түгжрэлээс илүү малын бэлчээр мэддэг малчин удамтай хүн чинь одоо хотых гэж мянга орилоод яахуу дээ.

Анх хотын дарга байхад нь ч яажаагаан бээ манай аймгаас хотын даргатай болсон нь сайн гэв ч хөдөөний хотын дарга биш манай нутгийн хотын даргатай болмоор байна гэдэг нутгархсан уриатай хүртэл явж л байлаа.

Хотын дарга боловуу гүү юу цас орж улаанбаатар маань тэр чигээрээ аврага том мөсөн гулгуур болж сошл орчин тэр чигээрээ Үүл даргын маань үед цас нь хүртэл хурдан хайлдаг байлаа гэж шүүрс алдацгааж байлаашд. Хөөш мунаг уяач хөдөөний даргаа цасаа цэвэрлээчээ баларлаа хэмээн орилолдож эхэлхэд хөөрхий шинэ хотын дарга маань өөрөө хүрз бариад цас цэвэрлэж үнэхээр өөрийгөө мунагдуу гэдгээ батлаад авсан. Уг нь цас цэвэрлэдэг хүмүүсээрээ цэвэрлүүлээ гэсэн юм шдээ.

Тэгсэн уяач хотын дарга маань сандарсануу яасанАз жаргалтай Улаанбаатар гэж юм гаргаж ирээд уур бухимдал стрэссэндээ түүртэж яваа хүмүүсийг шоолсон, тохуурхсан хэрэгт унаж алуулангаа алдсан. Хэн ч уурлахаар өдцөн уриа байгаа биздээ.

Дараа нь балагт Батмөнх даяан хааны бага насанпд тоголдог орлогчынхоо буянаар баруун эргэхийг ид түгжрээний үеэр болиулж хотын түгжрээг шууд нэмж орхисон. Үүл дарга хичнээн сайхан түгжрэлгүй болголоо Үүл даргын үед нар хүртэл сайхан мандаж байлаашдэээ гэх нь холгүй бүгд харьцуулж эхэлсэнлдээ. 40 мянгатын унаган хотын хүүтэй хөдөөний уяач хүү харьцуулагдах ямар сайн байхав дээ.

Тэхдээ Су.Батболд гэж мээрийн хөдөөний гэдэг сул талыг их сайхнаар ашиглах боломж байна. Цаа чинь ер нь өмнөх хотын даргууд байтугай ер нь аль ч дарга нараас илүү хүмүүсийг сонсдог болчиж.Их дэлгүүрийн урд талын фантаан дээр барилга барин гэж Битлзийн хөшөөг нь нүүлгээд хашаа барихад сошл хэрэглэгчид иргэд эсэргүүцэн тэмцсэн одоо бүх шийдвэрээ цуцлаад хуучнаас нь гоё болгоноо л гэнэ чаавас. Модны үндэс цэмэнтэлцэн зураг соүл орчинд тараад бүгд энэ тэнэг Батболд гэцгээсэн чинь хөөрхий маргааш нь шахуу л нөгөө моднуудын цэмэнтийг авчихаж байна лээ. Замын цагдаагын уулзварыг засах гэж байна зунжингаа тэгш сондгойгоор яв гэчихээд хүмүүс бахиралдан эсэргүүцхэд яг зам хаасан тэгш сондгойгоор хязгаарлахгүй л болчлоо. Яахвээ хөөрхий хүмүүсийг сонсоод байхын. Хамгийн сүүлийн жишээ гэхэд Богпдын мүзэйн ард АПУ компани асар барьж хөлбөмбөг үзүүлнэ гэхэд бүгд эсэргүүцэж хараал ерөөл боллоо. Тэн дээр АПУг харааснаас хөөрхий энэ хотын мээрийг нээх хараагаагүйшд. Тэхэд бүх зөвшөөрлийг нь цуцалж байгаа л харагдах. Айдастай болчиж сайхан.

Бас нэг хийсэн юм байна хийгээгүй юм байна. Саяхан болсон машингүй өдрийг АН намын үүл даргын ажил гээд цуцалж бариад болиулцангүй. Хүмүүсийн жаргадаг ганц өдөр шүү дээ. Юм хийхгүй байх бас хэрэгтэй юм. Шөнийн гудамж хийхэд бүгд л архидалтын үүр уурхай хийх нь гээд уурлаад байсан одоо залуус хэдэн мянгаараа цугладаг гадныхан их очдлог хамгийн хөдөлгөөнтэй гудамж боллоо. Зөв юм хийвэл бас хэрэгтэй л юм байна. Хорьж хязгаарлахас илүү чөлөөлсөн шийдвэрүүд олонд илүү таалагдаж байгааг ойлгосон байлгүй дээ. Надад лав сошлд орилход үгэнд ордог цөөхөн дарга нарын нэг санагдаад нутгийн ахаараа баахархаад энэхүү нийтлэлдээ Браавоо Батболдоо та шүү гэж нэр өглөө. Хэн ч сошлоороо орилоод элэг барьчдаг даргатай байхыг бодолгүй дээ.

Эх сурвалж: baabar.mn

 

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. amjilt.news

Холбоо барих: 8900-4549