“ҮЙЛДВЭРЛЭГЧ ТАНД…” СЭДЭВТ САЛБАРЫН ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭГЧДИЙН УУЛЗАЛТ БОЛЛОО

2018-05-23 1998

Хан-Уул дүүргийн Жижиг Дунд Үйлдвэрлэлийг Дэмжих Төвөөс 2018 онд “Үйлдвэрлэгч танд…” аяныг хэрэгжүүлж байгаа. Энэхүү аян нь Үйлдвэр эрхлэгчдэд харилцан туршлага солилцон, мэргэжлийн байгууллагаас хэрэгцээт мэдээллийг авч бүтээгдэхүүн үйлчилгээг чанаржуулахад туслахаас гадна төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулж, төрд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх давуу талтай юм.

Энэ удаагийн “Үйлдвэрлэгч танд…” сэдэвт уулзалтыг 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн сургалтын танхимд “Барилга, модон эдлэл”-ийн салбарт үйлдвэрлэл эрхэлдэг үйлдвэрлэл эрхлэгчдийн дунд зохион байгууллаа. Уулзалтанд энэ салбарын 20 гаруй иргэд, аж ахуйн нэгж хамрагдаж мэргэжлийн байгууллагуудын зөвлөгөө мэдээллийг газар дээр нь авч, үйлдвэрлэгчид харилцан туршлага солилцсон.

Үйл ажиллагааг нээн ХУД-ийн ЖДҮДТөвийн дарга Н.Дорждулам үг хэлж аяны хүрээнд бусад үйлдвэрлэлийн салбаруудад зориулсан уулзалт зөвлөгөөнийг цувралаар хийх болно гэдгийг дахин онцолсон юм.

Арга хэмжээнд дүүргийн Татварын хэлтэс, Голомт банкны төлөөлөл болон оролцож, үйлдвэрлэл эрхлэгчдэд хэрэгцээт мэдээ, мэдээллийг өгч ажиллаа.

 

Туршлагатай үйлдвэрлэгчдийн төлөөлөл болж Хан-Уул дүүргийн 14-р хорооны иргэн гэрийн модон сийлбэрчин Д.Бямбажав өөрийн туршлагаасаа хуваалцаж ажлын арга барил, шинэ технологи, үйлдвэрлэлийн онцлогоосоо хуваалцан, сонирхолтой ярилцлага хийлээ.

 

“Үйлдвэрлэгч танд…” аяны дараагийн арга хэмжээ 2018.06.26-ны өдөр “Оёдол эсгүүр, бөс бараа, ноос ноолуур, эсгий сүлжмэл, үслэг эдлэл”-ийн чиглэлээр үйлдвэрлэл эрхэлдэг үйлдвэрлэгчдийн дунд зохион байгуулагдана.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

ЗӨВ ТУСГАЛ: Хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга

Стейси Шиффердикер “Эерэг Хүмүүжил” мөн Доктор Катрин Керсигийн “Эерэг Сахилгажуулах 101 аргачл

2019-05-20

МҮИС “УЛААНБААТАР МАРАФОН 2019”-д 1000 ОЮУТНАА НЭГДҮҮЛЖЭЭ

"МҮИС брэндээр оюунаа гоёцгооё” уриатай МҮИС энэ Бямба гарагт болох “Улаанбаатар марафон 2019”-

2019-05-18

Экспресс чиглэлийн автобус ирэх даваа гаригаас иргэдэд үйлчилж эхэлнэ

Нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, сайжруулах, автобусны эргэлтийг богино б

2019-05-17