G хорооллын залуу нам байгуулжээ

2017-06-07 Зөвлөгөө 0


Монгол Улсад шинэ улстөрийн хүчин мэндэллээ. Улсын Дээд шүүхийн өнөөдрийн /2017.06.07/ хуралдаанаар А.Отгонбаатар даргатай “Үнэн ба зөв” намыг улс төрийн намын улсын бүртгэлд бүртгэсэн тухайгаа албан ёсоор мэдээлжээ.

“Үнэн ба Зөв” нам 2016 оны арваннэгдүгээр сарын 10-нд үүсгэн байгуулагдсан бөгөөд хуульч, эдийн засагч, эмч, багш мэргэжилтэй залуусыг эгнээндээ нэгтгэсэн гэнэ. Монгол Улсад хоёр намын тогтолцоо ноёрхсон, гуравдагч хүчний орон зай үгүйлэгдсэн энэ үед эгэл жирийн хуульч залуу А.Отгонбаатар санаачлага гаргаж, үзэл бодолтой тууштай, үнэт зүйлээ эрхэмлэдэг 5000 гаруй залуусын дэмжлэгээр шинэ нам байгуулсан нь сошиал орчинд ярианы сэдэв болоод байна.

Тус намын мөрийн хөтөлбөр болон дүрэм, нам байгуулах ажиллагаа, гишүүдийн тоо, бүртгэл нь Монгол Улсын Үндсэн хууль болон Улс төрийн намын тухай хууль зөрчөөгүй гэж Улсын Дээд шүүх үзсэн байна.

“Үнэн бө Зөв” намыг Дээд шүүх албан ёсоор бүртгэснээр улс төрийн үйл ажиллагаа явуулах эрхтэй болж байна. Улстөрд салхи оруулах хүсэл эрмэлзэлтэй, хийж бүтээх зорилго тэмүүлэлтэй залууст эх орныхоо төлөө цохилох зүрхтэй, өвдөх сэтгэлтэй, үнэт зүйлээ эрхэмлэж ажиллахыг хүсье.

Холбоотой мэдээ

Энэ хавар сонсох “Bzus Playlist”

Хамгийн хайртай найз эсвэл, дотнын хүмүүстэйгээ энэ дулаахан өдрийг ашиглаж агаар салхинд гарч эсвэл

2021-02-25

Хүүхэд таны үргэлжлэл “биш”

Чанартай боловсрол эзэмшсэн мөртлөө амжилтад хүрч чадаагүй хэдэн мянган хүмүүсийн жишгээр хүүхдээ хи

2021-02-25

Долоо хоногийн өрнийн зурхай /2021.II.22-28/

Хонь Хонины ордныхон энэ долоо хоногт ажил хэргийн талаар сайн мэдээ дуулна. Дөнгөж үерхэж буй бо

2021-02-22

Санал асуулга

Та коронавирусын вакцин хийлгэх үү?

Үр дүн

Loading ... Loading ...