“ШИНЭ-ИДЭРИЙН УЯНГА” ТОГЛОЛТ БОЛНО

access_time 2018-06-07
note урлаг

Дэлгэр зуны улирал ирж дэнж хотойлгон наадамлах цаг ойртоход униартан цэнхэртэх хангай нутгаа, унаган багын нандин дурсамжаа сэтгэлийн гүндээ тээж төрөлх сум, төрсөн гэр, ижий аав элгэн саднаа санагалзан сууна уу.

Зүүдэн дунд минь сүүмэлзэнэ ээ хө
Зүрх Хөөнгийн бараа юу даа
Нүдэнд тодхон зэрэглэнэ ээ хө
Нүхт Идэрийн дэнж үү дээ

Зүлгэн дундаа цэнхэрлэнэ ээ хө
Зүүн нуур нь зүсрээ юү дээ
Сэтгэлд шивнэн сэрхэрнэ ээ хө
Шивэрт хоолойн шиврээ дээ
Санан санасаар ирлээ хө
Сангийн далай нь даллаа юу
Сэрүүн сайхан хангайдаа
Сэтгэл сэргэж явахад
Сэргэлэн бага насаа дуулж л явна гээд л сумынхаа соёлын төвийн дан цагаан байшиндаа дуу хуур дурсамж яриа дэлгэн хөлсөө сэвэн сэтгэл догдлон баясах халуун дулаахан мөчүүд Шинэ-Идэрт төрж өссөн хүн бүрийн сэтгэлд тодхон буух дүр зураг биз ээ.

Энэ л их амар амгалан агаад сэтгэл догдлуулсан гайхалтай мэдрэмжийг танд мэдрүүлэхээр Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлөөс 2018 оны 6 дугаар сарын 10-нд 17:30 цагаас Тусгаар тогтнолын ордонд сумынхаа уран бүтээлчдийн тоглолтыг зохион байгуулах гэж байна.

“ШИНЭ-ИДЭРИЙН УЯНГА” ТОГЛОЛТ БОЛНО Дэлгэр зуны улирал ирж дэнж хотойлгон наадамлах цаг ойртоход униартан цэнхэртэх хангай нутгаа, унаган багын нандин дурсамжаа сэтгэлийн гүндээ тээж төрөлх сум, төрсөн гэр, ижий аав элгэн саднаа санагалзан сууна уу. Зүүдэн дунд минь сүүмэлзэнэ ээ хө Зүрх Хөөнгийн бараа юу дааНүдэнд тодхон зэрэглэнэ ээ хө Нүхт Идэрийн дэнж үү дээ Зүлгэн дундаа цэнхэрлэнэ ээ хө Зүүн нуур нь зүсрээ юү дээ Сэтгэлд шивнэн сэрхэрнэ ээ хө Шивэрт хоолойн шиврээ дээ Санан санасаар ирлээ хө Сангийн далай нь даллаа юу Сэрүүн сайхан хангайдаа Сэтгэл сэргэж явахад Сэргэлэн бага насаа дуулж л явна гээд л сумынхаа соёлын төвийн дан цагаан байшиндаа дуу хуур дурсамж яриа дэлгэн хөлсөө сэвэн сэтгэл догдлон баясах халуун дулаахан мөчүүд Шинэ-Идэрт төрж өссөн хүн бүрийн сэтгэлд тодхон буух дүр зураг биз ээ. Энэ л их амар амгалан агаад сэтгэл догдлуулсан гайхалтай мэдрэмжийг танд мэдрүүлэхээр Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлөөс 2018 оны 6 дугаар сарын 10-нд 17:30 цагаас Тусгаар тогтнолын ордонд сумынхаа уран бүтээлчдийн тоглолтыг зохион байгуулах гэж байна. Сайн ноён Хан аймгийн Далай Чойнхор вангийн хошуу одоогийн Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Соёлын төвийн түүхт 80 жилийн ойд зориулсан “ШИНЭ ИДЭРИЙН УЯНГА” урлагийн тоглолтонд МУГЖ Ө.Уянга МУСТА С.Баянмандах МУСТА Ч.Гомбосүрэн МУСТА Ж.Лхамсүрэн МУСТА Я.Гэрэлчулуун МУСТА Д.Галсанжамц МУТУС Т.Даваадулам МУАА Б.Зоригт Ардын авьяастан Б.Галсайхан Ардын авьяастан С.Чулуунбаатар Ардын авьяастан Ц.Түвшинжаргал Ардын авьяастан Б.Бат-Амгалан Ардын авьяастан Ч.Энхбат Ардын авьяастан Х.Даш-Очир Бүжигчин П.Сүглэгмаа Бүжигчин С.Мөнгөнцэцэг Нарын уран бүтээлчид оролцоно. Улаанбаатар хотод сурч, ажиллаж, амьдарч буй Шинэ-Идэр нутгийн ахан дүүс та бүхнийгээ хүрэлцэн ирж таалан соёрхохыг хүндэтгэн урьж байна. Шинийн саран дэлгэрсэн Шинэ-Идэр нутаг минь Сэрүүн сайхан хангайдаа Шигтгээ мөнгөн дагина билээ Шинэ-Идэр сумруугаа хөлгийн жолоо залж нутгаа зорин тэмүүлэх юутай сайхан. Хаа ч явсан нутаг амьтай халуун сэтгэлтэй зон олны минь үргэлжлэл Улаанбаатар хот дахь Шинэ-Идэрчүүд минь ээ. Төрсөн нутгаа зорин очих шиг сэтгэл дүүрэн жаргалыг хамтдаа мэдэрцгээе. Холбоо барих утас: 99106216, 88096786, 99041663, 93292939

Posted by Хөвсгөл.мн Хөвсгөл.мн Хөвсгөл.мн on Wednesday, June 6, 2018

Сайн ноён Хан аймгийн Далай Чойнхор вангийн хошуу одоогийн Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Соёлын төвийн түүхт 80 жилийн ойд зориулсан “ШИНЭ ИДЭРИЙН УЯНГА” урлагийн тоглолтонд МУГЖ Ө.Уянга МУСТА С.Баянмандах МУСТА Ч.Гомбосүрэн МУСТА Ж.Лхамсүрэн МУСТА Я.Гэрэлчулуун МУСТА Д.Галсанжамц МУТУС Т.Даваадулам МУАА Б.Зоригт Ардын авьяастан Б.Галсайхан Ардын авьяастан С.Чулуунбаатар Ардын авьяастан Ц.Түвшинжаргал Ардын авьяастан Б.Бат-Амгалан Ардын авьяастан Ч.Энхбат Ардын авьяастан Х.Даш-Очир Бүжигчин П.Сүглэгмаа Бүжигчин С.Мөнгөнцэцэг Нарын уран бүтээлчид оролцоно. Улаанбаатар хотод сурч, ажиллаж, амьдарч буй Шинэ-Идэр нутгийн ахан дүүс та бүхнийгээ хүрэлцэн ирж таалан соёрхохыг хүндэтгэн урьж байна.
Шинийн саран дэлгэрсэн
Шинэ-Идэр нутаг минь
Сэрүүн сайхан хангайдаа
Шигтгээ мөнгөн дагина билээ
Шинэ-Идэр сумруугаа хөлгийн жолоо залж нутгаа зорин тэмүүлэх юутай сайхан. Хаа ч явсан нутаг амьтай халуун сэтгэлтэй зон олны минь үргэлжлэл Улаанбаатар хот дахь Шинэ-Идэрчүүд минь ээ.
Төрсөн нутгаа зорин очих шиг сэтгэл дүүрэн жаргалыг хамтдаа мэдэрцгээе.

Холбоо барих утас: 99106216, 88096786, 99041663, 93292939

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. amjilt.news

Холбоо барих: 8900-4549