Б.Эрдэнэдулам: Нэг цаг спиннингээр хичээллэхэд гурван цаг гүйлтийн зам дээр гүйсэнтэй тэнцэхүйц калори шатаадаг

access_time 2018-06-07
“Amazing studio”-гийн багш, дасгалжуулагч Б.Эрдэнэдуламтай ярилцлаа. 
 
-Уншигчдад маань өөрийгөө танилцуулаач. Мөн спортын маш олон төрлөөс спиннингийг яагаад сонгон хичээллэх болсон тань уншигчдад сонин байх болов уу? 
-Танай сайтын уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Эрдэнэдулам гэдэг. Миний хувьд “Amazing studio”-гийн үүсгэн байгуулагч. Одоо студидээ багш, дасгалжуулагчаар ажилладаг. Спиннингээр гурав, jumping фитнесээр нэг жил гаруй хугацаанд хичээллэж байна. Ерөнхийдөө спиннинг бол спортын бусад төрлийг бодвол маш богино хугацаанд үр дүн үзэх боломжтой нь шинжлэх ухаанаар батлагдсан. Нэг цаг спиннингээр хичээллэхэд гурван цаг гүйлтийн зам дээр гүйсэнтэй тэнцэхүйц калори шатаадаг. Дээр нь спиннингээр хичээллэхэд нэгэн зэрэг өөх шатаангаа булчингийн масс авч чаддагаараа маш том давуу талтай. Тиймдээ ч би энэ төрлийг сонгон хичээллэсэн.
-Спиннингийн сургалт явуулдаг олон газраас “Amazing studio” чухам юугаараа онцлогтой вэ?
-Спиннингийн давуу талыг би дээр дурдсан. Харин jumping фитнес нь спиннингийн дараа үүссэн. Мөн л спиннингээс хоёр дахин их калори шатааж, хүний биеийн нарийн судсан булчингуудыг хүртэл ажиллуулдаг. Яг ийм үр дүн маш сайн хоёр спортын төрлийг хослуулсан сургалтаараа манай “Amazing studio” хамгийн том давуу талтай. Судалгааны үндсэнд энэ төрлүүд хүмүүст илүү таалагдаж байгаа манай студи дагнан сургалт явуулж байна. Бид анх спиннингээр клуб байгуулаад сургалт авч байгаад сүүлд jumping төрөл, нэмэлтээр кардио болон иогийн хичээл оруулсан.
Өөрөөр хэлбэл, дөрвөн төрлийг нэг сургалтаар авах боломжтой. Ийм ч болохоороо манайх илүү онцлогтой. Тухайлбал, дан спиннингийн сургалт өдөр бүр нэг л хичээл үзнэ. Харин манайд хичээллэснээр спиннинг, jumping, кардио, иог гээд дөрвөн төрлөөр дөрвүүлэнгээр нь хичээллэх учраас суралцагчдад илүү сонирхолтой байдаг. Суралцагчид хичээлдээ дуртай байхаар сэтгэл санааны хувьд ч эерэг болж, жин хасах процесс илүү хурдан явагддаг шүү.
-Спиннинг, jumping-аар анхлан суралцагчдад бэрхшээл үүсэх нь хэр бол?
-Мэдээж анхлан суралцагчдад хүндрэл үүсэх нь бий. Хамгийн гол нь багш, дасгалжуулагчид зааварчилгааг маш сайн өгөх нь чухал. Бид аюулгүй ажлын дүрмийг сайн тайлбарлаж өгсний дараа хичээлээ эхэлдэг. Спиннинг болон jumping, кардио дасгалууд хийхэд гардаг хүндрэл бэрхшээлийг суралцагсдадаа нэг бүрчлэн хэлж зөвлөсний үндсэн дээр арга техникийг хөнгөн эхэлдэг. Яваандаа суралцагчид арга барилаа олоод жигдрэнгүүт дасгалын ачааллаа нэмж, сайжруулаад явдаг.
-Ер нь спиннингээр хичээллэхэд хэр хугацаанд үр дүн гардаг вэ?
-Ямар ч тохиолдолд урьдчилан таамаглахад хэцүү. Хувь хүн бүр өөрийн гэсэн онцлогтой. Таргалалтын шалтгаан, хооллолт, амьдралын хэв маяг хүн бүрт харилцан адилгүй байдгаас аливаа зүйлээр хичээллэхэд үр дүн хүн бүрт харилцан адилгүй байдаг. Мэдээж ямар ч ужиг өвчингүй, төрсний дараах ч юм уу энгийн гармоны өөрчлөлтийн шалтгаангүй хүмүүс долоо хоногт хэдэн удаа хичээллэж байгаагаас хамаараад нэг сарын дотор  5-6 дээд тал нь 8-10, 18-20 кг хүртэл жин хаях тохиолдол байдаг.
-Хүмүүс таргалалттай тэмцэхийн тулд олон арга хэрэглээд жин хассаныхаа дараа нөгөө аргуудаа хэрэгжүүлэхээ больчихоор эргээд таргалдаг. Танайх энэ тал дээр хэрхэн анхаарч байна?
-Суралцагчдадаа яагаад эргээд жин нэмдэг шалтгааныг урьдчилж хэлж өгдөг. Ер нь бол булчингийн массаа хөгжүүлэнгээ давхар өөхөө шатаах хосолмол процессыг хадгалах хэрэгтэй. Булчингийн масс давамгай байсан тохиолдолд эргэж таргалахгүй. Тураах бэлдмэл хэрэглэх эсвэл дан өөх шатаах маягаар саунд суугаад булчингийн масс хөгжүүлэхгүйгээр жин хасчихаад орхичихвол эргээд таргалдаг. Өөх шатаангаа булчинг хөгжүүлнэ гэдэг нь галбиржин турна гэсэн үг л дээ. Манай студийн хувьд охид, бүсгүйчүүдийг галбиржуулан тураахыг зорьдог. Тиймээс бидний хийж байгаа дасгал хөдөлгөөн спиннинг, jumping, кардио, иогийн төрлүүд бүгд булчингийн масс хөгжүүлэх, өөх шатаах давхар зорилготой хөтөлбөр байдаг.
-Дасгал хөдөлгөөнөөс гадна хооллолт маш чухал. Танайх хооллолтын зөвлөгөө хэр өгдөг бол?
-Манай студид хичээллэхээр ирсэн хүмүүс хамгийн түрүүнд биеийн ерөнхий хэмжилт өгдөг. Тодруулбал, өөх, булчин, усны хэмжээ, өдөрт авах ёстой илчлэгийн хэмжээ гээд нарийн хэмжилтүүд авдаг. Ингээд эхний өдрөө хоолны дэглэм тайлбарладаг. Тухайн хүний биеийн бүтцийг хэмжээд “Таны хэвийн жин ийм байх ёстой, өдөрт авах ёстой калорийн хэмжээ ийм байна. Тиймээс үүнийг 1200 болгож бууруулах хэрэгтэй. Ингэж байж та жин хасна” зэргээр зөвлөгөө өгдөг.
Мөн юу идэж болох, болохгүй талаар зөвлөхийн зэрэгцээ амьдралын хэвшилд нь өөрчлөлт оруулахыг хичээдэг. Аливаа зүйлийг хийхэд тухайн хүний ухамсар их чухал. Тиймээс хувь хүн өөрөө маш их хичээх ёстой болно. Долоо хоногийн гурван өдөр ганцхан цаг хичээллэчихээд бусад үед нь замбараагүй идээд байж болохгүй. “Эзэн хичээвэл заяа хичээнэ” гэдгээр хичээлээ таслахгүй тууштай яваад, уйгагүй хөдөлмөрлөж байгаа хүмүүс маш сайн үр дүн үздэг. Хааяа завсар зайгаараа ирээд, дэглэмээ алдаад байдаг хүмүүст үр дүн удаан гарна. Үндсэндээ жин хасах бол хувь хүнтэй л шууд холбоотой.
-Спиннингээр хичээллэхээр гуя, шилбэ бүдүүрдэг гэсэн яриа байдаг?
-Ийм яриа яагаад үүссэнийг мэдэхгүй ч хүн бүр асуудаг. Баталж хэлэхэд, спиннингээр хичээллэхэд гуя бүдүүрдэг гэдэг бол ташаа ойлголт. Суурин дугуй бартаат замыг даван туулдаггүй учраас хөнгөн араан дээр жийгддэг. Харин ч эсрэгээрээ гуя, шилбэ нарийсдаг. Магадгүй олон жил хичээллэсэн миний хувьд өдийд бүдүүрнэ биз дээ. Гэтэл эсрэгээрээ маш гоё галбиржиж чангардаг. Магадгүй дугуйн спортоор хичээллэдэг, бартаат зам туулдаг мэргэжлийн тамирчдын хувьд дээрх асуудал яригдаж болох юм. Түүнээс биш спиннингээр хичээллэгсдийн гуя бүдүүн байх нь маш ховор.
Ер нь спиннингээр жин хасахаас гадна булчингийн масс нэмэх зорилготой хүмүүс ч хичээллэж байна. ичээллэгсдийн төрөл маш олон. Зөвхөн турах гэж спортоор хичээллэдэг үе ард хоцорсон. Масс авах, гуя, өгзгөө хөгжүүлэх, булчингаа чангалаад мөр, гараа хөгжүүлэх хүсэлтэй охид, бүсгүйчүүд маш олноор явдаг. Тэр хүмүүст хүнд араан дээр жийх, булчингийн масс нэмэх уураглаг бүтээгдэхүүн санал болгох гээд хичээл арай өөр. Харин турах гэж байгаа охид бүсгүйчүүдэд хөнгөн араан дээр хурдтай жийх, өөх илүү шатаах бүтээгдэхүүн санал болгоно. Хэвийн жинтэй, яг энэ жингээ насан туршдаа хадгалахын тулд явж байгаа хүмүүс ч байна. Тэдэнд хэтэрхий хүнд хоолны дэглэм санал болгохгүй. Ийм хүмүүс долоо хоногийн 3-4 өдөр хичээллээд, калорио тодорхой хэмжээнд шатаагаад хэвийн жингээ бариад явах боломжтой.
 
-Иог маш тайван спорт юм шиг санагддаг, энэ төрөл спиннингтэй хэр хосолдог юм бол?
 -Иог дотроо олон төрөлтэй. Бид энэ олон төрлөөс аштана иогийг сонгож авдаг. Аштана иог монголчуудад илүү тохирсон, булчингийн массыг хөгжүүлж, илүү галбирлаг биеийг бий болгодог, хүчний өөх сайн шатаадаг төрөл. Иогийн энгийн уян налархай төрлийг бодоход кардио дасгалтай илүү төстэй гэж хэлж болно. Иогийг дангаар нь хийхэд эхлээд бие халаахад маш хугацаа зарцуулдаг. Харин спиннингээр 30 минут хичээллэсний дараа шууд иог хийхэд маш тохиромжтой. Спиннингээр 30 минут хичээллэхэд 2-3 цаг гүйсэнтэй тэнцэхүйц калори шатаагаад, маш их хөлөрдөг. Яг ингэж халсан биеэр аштана иог хийхэд маш сайн зохицдог. Тийм ч учраас үр дүн маш сайн.
 
-Jumping төрлөөр хичээллэхэд сөрөг нөлөө бий юу. Ямар нэгэн хамгаалалт хэрэг болдог уу?
-Jumping төрөл ямар нэгэн сөрөг нөлөө, гэмтэл учруулдаггүй гэдгийг албан ёсоор хэлмээр байна. Яагаад ч юм хүмүүст үсэрнэ гэхээр хүнд санагддаг юм билээ. Жишээ нь, газар дээр дээс үсрэх, зүгээр газар дээр үсрэхээс jumping фитнесийн трамплейн төхөөрөмжин дээр үсрэх хоорондоо маш ялгаатай. Газар үсрэхэл суурин, хатуу гадаргуу биед маш их доргилт өгдөг. Ингэснээр бөөр сунах зэрэг тохиолдол, хүндрэл гардаг. Харин трамплейн төхөөрөмж нь зөөлөн гадаргуутай, резинэн материалтай байдаг учраас пуржин шиг үсрэх тутамд бидэнд доороос ойлт өгдөг учраас ямар ч доргилтгүй. Тийм учраас бөөр өвдөх зэрэг хүндрэл байхгүй. Харин бөөрний үрэвсэлтэй, тархи толгойны доргилттой хүмүүст бол хориотой. Бөөр, нуруу бага зэргийн өвдөлттэй хүмүүст хамгаалалтын бүстэй хийхийг зөвлөдөг.
 
-Багш, дасгалжуулагч нарын хувьд мэргэжлийн хүмүүс байх уу. Танайх өөрсдөө бэлдэж байна уу?
-Манайх “Монголын суурин дугуй, үсрэлтийн холбоо” төрийн бус байгууллагын дэргэдэх “Amazing studio” гэж явдаг. Үүний хүрээнд спиннинг, jumping хосолсон сургалттай багшийн сургалт явуулдаг. Энэхүү сургалтаа өөрсдөө зохион байгуулж багш бэлддэг. Сургалтаа төгссөн багш нараасаа сургаж авч үлддэг. Мөн манай сургалтыг төгсөөд хөдөө орон нутаг дахь салбарт ажиллаж байгаа багш нар ч бий.
-Анги дүүргэлт, цагийн хуваарийн талаар мэдээлэл өгөөч?
-Манайх нэг ангид 10-12 хүнтэй хичээллэдэг. 30,40 хүн авдаггүй. Манай багш нар тухайн ангийнхаа суралцагч бүрийн биеийн онцлог, үзүүлэлт, ужиг өвчин ч гэдэг юм уу бүгдийг нь сайн мэддэг. Тухайн анги цөөхөн хүнтэй байх тусмаа багш хувь хүнтэй тулж ажиллах цаг хугацаа илүү гардаг. Тийм учраас бид цөөхөн хүнтэй хичээллэхийг хичээдэг. Нийтдээ манайд өглөө, өдөр, орой гэсэн гурван ээлжинд 10-12 анги хичээллэж байгаа. Цагийн хуваарийн тухайд, өглөө 07, 08, 09 цаг болон өдрийн 12 цаг буюу цайны цагийн анги, орой 18, 19, 20 цаг буюу ажлын дараагийн ангиуд байна. Нэг анги 60 минутаар хичээллэдэг. 30, 30 минутын зайтай дөрвөн төрөл ээлжилж ордог. Долоо хоногийн зургаан өдөр хичээллээд ням гарагт амардаг. Уншигчид манайд хичээллэхийг хүсвэл долоо хоногийн 3-6 өдрийн хуваарийг сонгож болно.
-Танайх зуны урамшуулал зарласан гэсэн. Энэ талаар?
-Бид “Зуны гурван сар дөрвөн төрлийн өнгөөр солонгоръё” гэсэн уриатай дөрвөн төрлийг нэг ангид багтаасан сургалтаа боломжийн үнээр санал болгож байгаа. Долоо хоногийн гурван өдрөөр хичээллэхэд эхний нэг өдөр спиннинг кардио дасгал, булчин хөгжүүлэх хэвлийн дасгал дээр суурилсан дасгалтай. Манайхан гуя, гар, хэвлий хэсгээрээ таргалалттай байдаг. Энэ гуравт их анхаардаг. Спиннинг дээр 30 минут хичээллэчихээд кардио дасгал гуя, өгзөгний суулт, гарын планк, гар дээр суниах гэх мэт хүчний дасгалууд ордог.
Дараагийн хоёр дахь өдөр нь спиннинг 30 минут, jumping 30 минут ордог. Энэ маш үр дүнтэй. Jumping тэнцвэр орон зайн мэдрэмжийг маш сайн хөгжүүлдэг учраас ерөнхийдөө маш гоё. Сүүлийн өдөр нь спиннинг 30 минут, иог 30 минут орно. Тэгэхээр та манайд ирснээр хэзээ ч уйдахгүй гэсэн үг. Өнөөдөр ямар хичээл орох бол гээд маш сонирхолтой. Дээр нь нэг анги хамт олонтойгоо дөрвөн төрлөөр хичээллээд, сэтгэл зүйн маш өндөр таашаалыг авна. Мэдээж үр дүн маш өндөр. Хооллолт, хэмжилтийг бид тэр бүрт нь авна.  Ингээд долоо хоног хичээллэх үнийг манайх 120 мянгаас 65 мянган төгрөг болгож хямдруулсан. Үндсэндээ хямд үнээр маш үр дүнтэй сургалтыг авах боломжийг бид олгож байна.
-Ярилцсанд баярлалаа. 
Уншигчид маань “Amazing studio”-д хичээллэхийг хүсвэл 99807855 80120913 дугаар руу өөрийн явах анги цагаа сонгон нэр утасны дугаарын хамт мессэж нисгэхэд л хангалттай. Улмаар ХХбанк 421007131 Б.Болор-Эрдэнэ дансанд төлбөрөө 100 хувь төлснөөр баталгаажин таны нэрдээр суудал хадгалагдахыг анхаарна уу!
 
Хаяг: Баруун 4-н зам “Grand plaza”-ийн зүүн талд Burd office 4-н давхарт  “Amazing studio” 
Дэлгэрэнгүй мэдээлэл:  Фэйсбүүк дэх “Amazing Spinning Jumping Studio” page

 

Б.Эрдэнэдулам: Нэг цаг спиннингээр хичээллэхэд гурван цаг гүйлтийн зам дээр гүйсэнтэй тэнцэхүйц калори шатаадаг
Б.Эрдэнэдулам: Нэг цаг спиннингээр хичээллэхэд гурван цаг гүйлтийн зам дээр гүйсэнтэй тэнцэхүйц калори шатаадаг
Б.Эрдэнэдулам: Нэг цаг спиннингээр хичээллэхэд гурван цаг гүйлтийн зам дээр гүйсэнтэй тэнцэхүйц калори шатаадаг
Б.Эрдэнэдулам: Нэг цаг спиннингээр хичээллэхэд гурван цаг гүйлтийн зам дээр гүйсэнтэй тэнцэхүйц калори шатаадаг
Б.Эрдэнэдулам: Нэг цаг спиннингээр хичээллэхэд гурван цаг гүйлтийн зам дээр гүйсэнтэй тэнцэхүйц калори шатаадаг
Б.Эрдэнэдулам: Нэг цаг спиннингээр хичээллэхэд гурван цаг гүйлтийн зам дээр гүйсэнтэй тэнцэхүйц калори шатаадаг
Б.Эрдэнэдулам: Нэг цаг спиннингээр хичээллэхэд гурван цаг гүйлтийн зам дээр гүйсэнтэй тэнцэхүйц калори шатаадаг
Б.Эрдэнэдулам: Нэг цаг спиннингээр хичээллэхэд гурван цаг гүйлтийн зам дээр гүйсэнтэй тэнцэхүйц калори шатаадаг
Б.Эрдэнэдулам: Нэг цаг спиннингээр хичээллэхэд гурван цаг гүйлтийн зам дээр гүйсэнтэй тэнцэхүйц калори шатаадаг
Б.Эрдэнэдулам: Нэг цаг спиннингээр хичээллэхэд гурван цаг гүйлтийн зам дээр гүйсэнтэй тэнцэхүйц калори шатаадаг
Б.Эрдэнэдулам: Нэг цаг спиннингээр хичээллэхэд гурван цаг гүйлтийн зам дээр гүйсэнтэй тэнцэхүйц калори шатаадаг
Б.Эрдэнэдулам: Нэг цаг спиннингээр хичээллэхэд гурван цаг гүйлтийн зам дээр гүйсэнтэй тэнцэхүйц калори шатаадаг

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. amjilt.news

Холбоо барих: 8900-4549