Хөзрийн хатан, хар домын шидтэн Н.Доржмаа: Заслын хүчээр заяа тавиланг өөрчилж болно

access_time 2018-06-11

Дэлхий дахинд маш олон шашны урсгал бий. Түүнийгээ дагаад зөн билэгтэй гэгдэх хүмүүс, бөө мөргөл, шарын шашин, хар домын шидтэн, тэр ч байтугай шулам гэх тодотголтой онцгой хүмүүсийн талаархи мэдээлэл чих дэлсэх болжээ. Үүнийгээ дагаад тэдэнд итгэгчид, сүсэг бишрэлээ даатгагчид ч өдөр ирэх тусам олширсоор байна. Тэдний нэг бол өдгөө “Хөзрийн хатан” нэрээр аль хэдийнэ олны дунд танил болсон хөзрийн мэргэч, хар домын шидтэн Наранжаргалын Доржмаа гэх эмэгтэй юм. Сүүлийн үед түүний бусдад хийж өгдөг засал, заяа тавиланг хар домын аргаар тэгшитгэгч үйл нь олныг хошууруулаад байгаа нь сэтгүүлч миний анхаарлыг ихээхэн татлаа. Тэр бол жирийн нэг Монгол эмэгтэй, айл гэрийн сайн хань, гурван хүүхдийнхээ хайртай ээж, мөн эцэг эхийнхээ хайр буяныг эдлэж чадаагүй бусдын нялх үрийг өөрийн дулаан гар дээр өлгийдөн авч өсгөж, өрх толгойлсон гэр бүлүүдэд орох оронг нь бэлдэж өгч, халуун хоолоо хуваалцсан сэтгэлийн гал, итгэлийн шидтэй бүсгүй юм. Ингээд олон зүйл дурьдалгүй ярилцлагаа эхлүүлье.

– Юуны түрүүнд танд энэ өдрийн мэндийг хүргэе. Таныг “Хөзрийн хатан” гэхээсээ илүүтэйгээр заслын хатан гэх болсон бололтой. Таны засал түмэн олонд их хүрч байгаа нь эндээс харагдаж байна гэж бодлоо.

Хүний амьдралыг хөзрөө дэлгэж үзчихээд зовлон зүдгүүрээс нь салгах засал болоод үйлийг нь хийж өгч чадахгүй бол үзмэрч байгаад, хар домын үйл хийдэг хүн байгаад яахав дээ. Миний засал надаас их хүчин чармайлт, энерги, цаг хугацаа, сэтгэлийн хат шаарддаг. Тэгэх тусмаа л засал хийлгэж байгаа хүндээ хүрэх сайн үр дүн нь гарч шидийн хүч маань үйлчилдэг. Тийм учраас л миний заслыг эрж суран зорьж ирж буй хүмүүс маш их байгаа. Би хэзээ ч дутуу үйл хийж үзээгүй.

– Харын дом гэхээр уншигчдад маань их нууцлаг бөгөөд сонирхолтой санагдаж байгаа байх. Дом хийх үйлэнд тань ашиглагддаг зарим зүйлсээс цухас дурьдвал?

Хараал жатгын үйлэнд бол хар ямааны цус орно. Гэхдээ би хараал хийдэггүй. Энэ нь зөвхөн хараалыг буцаан хариулах үйл юм. Бас бусад хүмүүс шиг амьд нохойн чихийг огтолж, адгуус амьтнаар тахил өргөж нэгэн хүний сайн сайхны төлөө амьдын золиос гаргадаггүй. Харин шаардлага гарвал зарим хатуу үйлэнд хүний ч цус ордог. Ер нь л тухайн хүн яг ямар засал хийлгэж байгаагаас шалтгаалаад өөр өөр зүйлүүд хэрэг болдог гэж ойлгож болно.

– Мэдээж үзмэрч хүнийг амьдрал нь тэгш, алдаж оноогүй хүн зорьж ирэхгүй нь лавтай. Энэ хүмүүсийн хамгийн эцсийн найдвар, горьдлого нь заслын арга мөн үү?

Яагаад биш гэж… Хэрэв биш байсан бол хамгийн эцсийн найдвараа золиослон байж намайг зорьж ирэхийн хэрэг юу байна.

– Тэгвэл тэр хүмүүсийн амьдралд гарч байгаа өөрчлөлтүүд бүгд сэтгэл ханамжтай байдлаар илэрдэг гэсэн үг үү?

Би чадахгүй юман дээрээ ам гарч, үйл хийж, амьдралынхаа цагнаас хомслон байж энэ бүгдийг хүлээж авдаггүй. Зарим хүмүүс заслаа хийлгээд явсныхаа дараа бүх зүйл нь бүтээд ирэхээр намайг мартаад тэр чигтээ яваад өгөх тохиолдол бий. Гэхдээ ихэнх нь буцаад л надтай холбоотой байдаг. Тэдэнд буцаад л гэнэтийн байдлаар шийдэх асуудал гарч ирнэ. Мэдээж миний зүгээс дахиад л өөрийн чадах зүйлийг зан үйлээрээ хийж өгнө. Нэг ёсны бидний хооронд уялдаа холбоо гэдэг зүйл үүсч байгаа юм.

– Бусдын зовлонг өөр дээрээ даатгаж авсан хүн буцаагаад өөрийн энерги, эд эсээ хэрхэн нөхөж авдаг вэ?

Би 14 хоногттоо нэг удаа заавал өөрийн шүтээн болсон нутаг ус, ууландаа очиж өөрийнхөө энергийг нөхөж авдаг. Миний удмын сахиус намайг хамгаалдаг. Ингэж байж л дараагийн олон хүмүүсээ хүлээж авна шүү дээ. Би өнөөдрийг хүртэл хэзээ ч намайг гээд зорьж ирж байгаа хүмүүсийн зовлонг сонсохдоо өөрийгөө давхар зовлонд унагаах зүйл сонсож түүний төлөө үйл хийж байна гэж бодож үзсэн удаагүй. Би гэдэг хүн чинь жирийн хүмүүсийг бодвол зөн совин, далд мэдрэхүй, шидийн хүчээрээ илт өөр нэгэн. Тийм учраас юуны төлөө золиос гарган байж бусдын сайн сайхныг, тэдний хүртэх ёстой аз жаргалыг засал номын хүчээр өгч байгаа гэдгээ дотроо сайн мэднэ.

– Гадаадад байгаа элэг нэгтнүүд маань алс холоос холбогддог бололтой?

Мэдээж гадаадын орнуудад шууд гүйгээд очих элэг нэгт үзмэрч ховор байдаг. Тийм болхоор алс хол хүний нутагт ажиллаж амьдран суугаа Монголчууд маань надтай хувийн маань фэйсбүүк хаягаар цаг авч холбогддог. Энэ нь ч тэдэнд илүү дөхөм болдог. Заслын хувьд гэвэл би эхлээд ямар шалтгаанаар холбогдож буйг нь хөзрөөрөө мэргэлчихээд дараа нь засал хийх шаардлагатай бол эндээсээ заслаа хийж өгдөг.

– Өөрийн биеэр зорьж ирэх, холоос онлайнаар холбогдож үзүүлэхийн хооронд ялгаа байдаг уу?

Байхгүй. Зорьж ирж байгаа хүмүүс 80901178 гэсэн тусгай утсаар цаг авч байж өглөөнөөс орой хүртэл дарааллаараа ирнэ. Харин онлайнаар холбогдож байгаа хүмүүс мөн л оройноос залгуулаад хэдэн цагт үзүүлэх цагаа бичүүлээд холбогддог. Энэ хүмүүсийн маань аль алиных нь тоо тэнцүү байдаг гэж хэлж болно.

– Хоёулаа нэгэнт ярилцаж байгаа учраас илэн далангүй байя. Бусад үзмэрчид, бөө мөргөлийн шашин, шулам гэх шил шилээ даран гарч ирсэн тодотголтой хүмүүс мөнгөний цензурт автсан байна. Нэг бодлын харамсалтай. Мөнгөөр бусдын гачланг худалдаж авдаг тэдгээр хүмүүсийн нэг нь та мөн үү?

Тийм хүмүүсийн сүүдэр туссан газар би амьсгалж ч үзсэнгүй өдийг хүрлээ. Мөнгөөр зовлонгоо надад зараад байгаа юм бол энэ дэлхийн бүх хүний зовлонг бидэн шиг хүмүүс яаж дааж амьдрах юм бэ. Мөнгө гэдэг зүйл одоогийн нийгмийн аль ч давхаргад дархлаатай оршиж байгаа нь үнэн. Гэхдээ бусдын зовлонг хэдэн ч төгрөгөөр хэмжих боломж байхгүйг бусад үзмэрчид, үйл хийгчид ухаараасай гэж би боддог.

– Техник технологи хөгжжээ. Үүнтэй зэрэгцээд мэргэ тавьдаг ихэнх хүмүүс хүнээ хүлээж буй тухайн орчиндоо камер, дуу хураагуур зэргийг байршуулах болж. Ямар ач холбогдолтой гэж иймэрхүү арга хэрэглэдэг нь бас сонин. Таны хувьд?

Хүн надад итгээд хамаг нууцаа дэлгээд ирж байхад би камер тавьж суугаад тэднийг шүүж байх ямар эрхтэй юм бэ. Анх удаа л ийм сонин зүйл сонсож байна. Хэрвээ үнэхээр ийм хүмүүс байгаа бол буцаад ямар нэгэн хүнд байдалд орохоос хэт их сэрэмжилсэн, эсвэл өөрсдөө асуудалтай хүмүүс л байдаг байх. Миний хувьд бүх хүний нууцыг хамгийн бат бэхээр л энэ өрөөндөө хадгалж үлддэг.

– Өрөө тань их олон төрлийн өвөрмөц лаагаар дүүрэн юм. Лааг ямар нэг зүйлийн бэлэг тэмдэг болгон хэрэглэдэг бололтой.

Лааг хүн төрөлхтөн эрт дээр үеэс л хэрэглэж ирсэн шүү дээ. Миний өрөөнд ийм олон лаа байдаг учир нь гаднаас орж ирж буй сөрөг муу энергийг хааж, өөрийнхөө болон өрөөнийхөө энергийг тогтворжуулах зорилгоор ашигладаг. Мөн засалдаа түлхүү ашигладаг.

– Засал хийгдэх цаг хугацааны хувьд?

Хугацааны хувьд 14-21 хоногийн хугацаа шаардагддаг. Заслын цаг хугацааны асуудлыг хүмүүс маань ойлголгүй жаахан тэвчээргүй хандах гээд байдаг тал бий. Өнөөдөр засал нь эхлээд маргаашаас шууд амьдрал нь жигдрээд, ажил нь бүтэх юм шиг санадаг хүмүүс бий л дээ.

– Ярилцлага маань өндөрлөх тийшээ хандаж байна. Таны хувьд сүүлийн үед зохион байгуулагдаад байгаа зөн билэгтнүүд тодруулах, нийгмийн анхаарлыг татах утга санаа агуулсан шоу нэвтрүүлгүүдэд оролцох тухайд ямар бодолтой байдаг вэ?

Удам угсаанаасаа өвлөж авсан, ураг төрөлдөө бататган шингээж бахдалтайгаар авч яваа энэ хүч чадалыг шүүж чадах хэн ч байдаггүй юм. Хэн хүнд заяадаггүй ховорхон тавилангаа би гагцхүү түмэн олныхоо тусын тулд зориулж яваа жирийн нэгэн монгол эмэгтэй. Надад харийн орны цустай мэт шулам гэх нэр зүүж олны хараанд өртөхгүй байх монгол хатан ухаан бий, Монгол ахуй гэж бий.

– Хамгийн сүүлчийн асуултаа асууя. Заслын хүчээр заяа тавиланг өөрчилж үнэхээр болдог уу?

Болно. Энэ хорвоо ертөнц дээрх эгэл зүйлсэд ч хамгийн үнэтэй зүйл оршдог. Сүсэглэж чадсан хүнээс сүүдэр дайжаад одохын цагт миний заслын хүчний ид шид гарч байгаа нь тэр юм.

– Сонирхолтой яриа өрнүүлсэнд баярлалаа. Ярилцлагыг маань уншаад тантай холбогдох хүсэлтэй хүмүүс олон байх байх. Хэрхэн яаж холбогдож уулзах вэ?

Өөрийн биеэр зорин ирж байгаа хүмүүс маань 80901178 дугаарын утсаар холбогдоод урьдчилж цаг авч ирнэ. Гадаадад амьдран суугаа болон холоос холбогдож байгаа хүмүүс “Хөзрийн хатан” нэртэй миний албан ёсны фэйсбүүк хаягаар холбогдох боломжтой.

– Баярлалаа.

Сэтгүүлч Э.Сэвжидмаа

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. amjilt.news

Холбоо барих: 7711-6060