Ах ерөнхийлөгч болбол дүү нь ч зүтгэнэ шүү дээ

2018-06-17 2542

Л.Оюун-Эрдэнэ гишүүн “Энхболд ахыг минь Ерөнхийлөгч болгоод өгөөч” гэчихсэн, баахан залуучууд тойруулчихаад, Явуугийн цэцэрлэгт инээд хөөр дүүрэн суусан дүр зураг яг жилийн өмнө. Тэр ч байтугай М.Энхболд ахынхаа Ерөнхийлөгчийн сонгуулийн хэвлэлийн багийг ахалж, хамгийн итгэлт дотнын хүн нь болчихсон явснаа ийм амархан мартчихлаа гэж үү?

Төрсөн ах Херо Баатар нь өрсөлдөгч Х.Баттулгын чинь Пи-Ар-ын багийг ахалж байхад болж байгаа юм уу гэсэн хүмүүсийн анхаарлыг огт тоогоогүй энэ М.Энхболд тэгж байгаад бас бодь гэхэд дэндүү бодь нөхөр. “Ах, дүү хоёрын хамжаа Энхболдыг унахад томоохон нөлөө болсон юм шүү дээ” гэсэн яриа байдагт үнэний хувь бий байх аа.

Хараад байх нь ээ, энэ Оюука гэдэг эмэгтэй нэртэй эр нэлээдгүй хүний мөс муутай хүн юм шиг ээ. Залуу хүн ингэж замын эхэнд тараа таниулаад хэрэггүй л байсийм даа. Итгэлийг алдвал эвлүүлж, засаж, буцааж болдоггүй гэдэг дээ.

Б.Саруул

Эх сурвалж: deed.mn 2018.06.17

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

АТГ Д.КЁКҮШЮЗАН БАТБАЯРТ ХЭРЭГ ҮҮСГЭЖ ШАЛГААГҮЙ ХЭМЭЭН МЭДЭГДЛЭЭ

УИХ-ын гишүүн асан Д.Кёкүшюзан Батбаяр нарын гурван хүнийг 32 тэрбум төгрөгийн залилангийн хэрэ

2019-04-25

КОМАНД ШТАБЫН СУРГУУЛЬД 900 ГАРУЙ УДИРДАХ БҮРЭЛДЭХҮҮН ХАМРАГДАЖ БАЙНА

Нийслэлийн Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль удирдах бүрэлдэхүүний команд штабын дадлага сур

2019-04-24

МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж байна

МАН-ын Удирдах зөвлөл яг одоо Төрийн ордонд хуралдаж байна. Хуралдаанаар Удирдах зөвлөлийн жили

2019-04-24