Л. Оюун-Эрдэнэ гишүүн УИХ-д суухгүй гэдэгээ  мэдэгдчихлээ

access_time 2018-06-18

Хэнтий сайхан нутаг. Түүх соёл, уул ус нь онцгой. Хөдөлмөрч, ухаант ард түмэнтэй. Эзэн Богдын минь төрж өссөн газар шороо. Гэтэл ийм сайхан нутаг, түмнийг төлөөлж төрд ирсэн хүмүүсийн суудал өнцөгдөх гээд байдаг болчихож.

Д. Гантулга гэж гайгүй ирээдүйтэй гэмээр залуу байсан нь болчимгүй, ухаангүй үйлдлийнхээ төлөө Их хурлаас гарахаас өөр аргагүйд хүрэв. Гэтэл Л. Оюун-Эрдэнэ гишүүн 60 тэрбумын хэрэг шийдэгдтэл УИХ-ын чуулганд   суухгүй гэдэгээ  мэдэгдчихлээ.

Нутгийн дүүгийнхээ төлөөнөөс бухимдсан, улс төрийн элдэв асуудалд ээрэгдсэнээсээ болсон байж болно. Гэхдээ Хан Хэнтийн ард түмнийг хэн УИХ-д төлөөлөх вэ гэдэг асуултын хариу гарцаагүй нэхэгдэж байна. Б.Бат-Эрдэнэ  аварга ханхар сүрлэг, Хан уул шигээ эр хүн мөн ч гэсэн гав ганцаараа Хэнтий нутгийг төлөөлж барахгүй л болов уу даа.
Нөгөө талаар УИХ-ын гишүүн хүний хэнтэй ч, юутай ч хуваалцахгүй, ямар ч юмаар барьцаалж орхигдуулж болохгүй үүрэг хариуцлага бол хуралдаа суух, сонгогчдоо төлөөлж төрийн хэргийг барилцах явдал билээ. Их хуралдаа суухгүй гэдэг нь хичээлдээ явахгүй гэж уллаж байгаа айлын эрх хүүхдийн үйлдлээс арай өөр зүйл байлтай.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. amjilt.news

Холбоо барих: 8900-4549