“Одоогоор 912 мянган хүүхдэд 18.2 тэрбум төгрөг олгогдоод байна”

access_time 2018-06-26

УИХ-ын чуулганы хуралдаанаар нийт хүүхдийн 80 хувьд мөнгөн тэтгэмжийг сар бүр олгох тухай тогтоолыг баталж нэмж 228,000 хүүхдэд дөрөвдүгээр сарын 1-нээс олгохоор баталсан.

Хүүхдийн мөнгө олголтын ажлын явцын талаар холбогдох албанаас тодрууллаа.

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын мэргэжилтэн  “2018 оны тавдугаар сарыг дуустал бүх хүүхдийн 60 хувь буюу 684,000 хүүхдэд харгалзах босго шугамын дагуу хорин мянган төгрөгийг олгож байсан бол 80 хувь болгосноор 228 мянган хүүхэд нэмэгдсэн.

Эдгээр 228 мянган хүүхдэд дөрөв, тавдугаар сарын мөнгийг арилжааны 12 банкаар дамжуулан журмын дагуу энэ сарын 20-нд олгож дууссан. 

Одоогоор нийт 912 мянган хүүхдэд 18.2 тэрбум төгрөг олгогдоод байна. Цаашдаа эдгээр хүүхдүүдэд журмын дагуу сар бүрийн 20-нд хорин мянган төгрөг энэ оныг дуустал олгогдоно” гэв.

Өмнө нь 0-18 насны нийт хүүхдийн 60 хувийн босго 554,000 төгрөг байсан бол 80 хувийн босго шугам 670,000 төгрөг болсон аж.

Та хүүхдийн мөнгө авах жагсаалтад орсон эсэхээ https://check.hudulmur-halamj.gov.mn/check/checking.php орж шалгаарай.

Шинээр төрсөн хүүхдийн мөнгийг авахдаа арилжааны банкинд хүсэлт гаргаж 670 мянган төгрөг гэж заасан эсэхээ шалгуулан,  хүүхдийн мөнгө олгох журмын дагуу авна” гэв.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. amjilt.news

Холбоо барих: 8900-4549