Хандлагаа өөрчлөхөөс нааш Японтой харилцахгүй гэдгээ Хойд Солонгос мэдэгдлээ

2018-06-26 1164

Дайсагнасан хандлагаа өөрчилж, цэргийн сургуулилалтаа зогсоон, зэр зэвсгээр хөөцөлдөхөө болих хүртэл нь Японтой харилцахгүй гэдгээ Хойд Солонгосын төв хэвлэл өчигдөр мэдэгджээ.

Сүүлийн үед Японы ерөнхий сайд Шинзо Абэ Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай уулзаж, хулгайлагдсан иргэдийн асуудлаа нааштай шийдэх боломжийг хайж байгаа.

Ким Жон Ун Хятад, Өмнөд Солонгос, АНУ-ын талуудтай уулзалт хэлэлцээр хийж, дипломат шугамаар харилцаж байгаа ч хөрш Япон улстай одоо болтол нэг ч удаа харилцаагүй байгаа юм.

Хойд Солонгосын төв хэвлэлд “Япон улс эхлээд өргөн хэмжээний цэргийн сургуулилалтаа зогсоох, зэр зэвсгээр хөөцөлдөхөө болих, манай эсрэг дайсагналаа зогсоох зэрэг арга хэмжээг авч өнгөрснөө мартан, энх тайванч үзлээ харуулах ёстой” гэжээ.

1970-1980-аад оны үед Хойд Солонгосын засгийн газар Японы 13 иргэнийг хулгайлснаа 2002 онд хүлээн зөвшөөрсөн байдаг. Тэднээс 5 нь нутагтаа буцсан юм.

Өнгөрсөн онд Хойд Солонгосын зүгээс Японы арлуудыг давуулан пуужин харваж туршсаны дараа Токиогийн засгийн газар иргэдийнхээ дунд нүүлгэн шилжүүлэх байлдааны сургуулилалт зохион байгуулж эхэлжээ.

Харин Сингапурт АНУ-Хойд Солонгосын удирдагчдын уулзалт болсны дараа уг сургуулилалтаа түр зогсоосон юм.

Эх сурвалж: Reuters

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Ватиканы нууц архиваас Монголын түүхтэй холбоотой захидлууд хүлээн авлаа

Их Монгол Улс болон Ил Хаант Улсын хаад 13 дугаар зуунд тухайн үеийн Ромын Пап лам нартай хари

2019-05-20

Америкийн хамгийн баян хар арьст эр энэ оны бүх төгсөгчдийг өргүй болгожээ

Өглөгч зангаараа алдартай тэрбумтан Роберт Смит өчигдөр Жоржиа мужийн Атланта хотын нэгэн колле

2019-05-20

Агаар мандал дахь нүүрстөрөгчийн давхар ислийн агууламж дээд цэгтээ хүрчээ

АНУ-ын цаг уур судлаач Эрик Холтхаус дэлхийн агаар мандал дахь нүүрстөрөгчийн давхар ислийн агу

2019-05-14