ДАШТ-ий завсарлагаар Токио даяар жорлонгийн ус таталт огцом нэмэгджээ

access_time 2018-06-26

ДАШТ-д оролцож байгаа Японы шигшээ баг хэсгийнхээ нээлтийн тоглолтонд Өмнөд Америкийн Колумб улсын шигшээ багийг 2:1 харьцаагаар хожсон нь түүхэн амжилт байсан юм.

Тэгвэл энэхүү тоглолтын эхний 45 минутыг шимтэн үзсэн япончууд завсарлагаар олуулаа нэгэн зэрэг жорлонд орсноос болж Токио хотын бохирын усны хэрэглээ 24 хувиар нэмэгдсэн болохыг албаныхан Баасан гарагт мэдээлжээ.

Хотын ус хангамжийн газрын ажилтан “Тоглолтын үеэр хүмүүс жорлон орж чадахгүй тэвчиж байснаас завсарлагын цагаар хэрэглээ огцом нэмэгдсэн гэж бид таамаглаж байна” гэж хэвлэлд ярьсан байна.

Мягмар гарагт болсон уг тоглолтын хоёрдугаар үе дуусахад япончууд дахин жорлон руу гүйлдэж, энэ үед усны хэрэглээ 50 хувь өссөн гэнэ.

Токиогийн ус хангамжийн газар ийм зүйл болно гэдгийг урьдчилан тооцоолж, техникийн болон нөөцийн хувьд бэлтгэлтэй байснаа албаныхан бас ярьжээ.

Тэд мөн Ням гарагт болох Япон-Сенегалын тоглолтын өмнө ижил бэлтгэл арга хэмжээг авна гэдгээ мэдэгдсэн байна.

Эхний тойргийн тоглолтын үеэр Япончуудын телевиз үзэлтийн 48.7 хувь нь ДАШТ-д ноогдож байсан нь Пёнчаны өвлийн олимпоор Юзүрү Ханюгийн алтан медалийн тоглолтыг үзсэн 33.9 хувиас давсан гэнэ.

 

Эх сурвалж: Japan Times

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. amjilt.news

Холбоо барих: 8900-4549