Хөрсөн цогцостой 3-4 цаг хурьцал үйлдэнэ гэж байх уу Г.Батбаяр өмгөөлөгчөө

access_time 2018-07-04

13 настай охиныг хүчиндэж амь насыг нь хохироосон дуулиант хэргийн шүүх хурлыг хүн бүр л анхааралтай ажиглаж байна. Гэтэл хохирогчийн  өмгөөлөгчөөр өнөөх тэрбумтан, дуулиант хэрэг бүрд дуугардаг Г.Батбаяр өмгөөлөгч гараад иржээ.

Энд нэг зүйлийг онцлон хэлэх нь зүйтэй. Бид гэмт хэргээс болж хохирсон 13 настай  бяцхан охин М болон яллагдагч Д.Жавхлан, М.Амарболд нарын хэнийг ч өмөөрөх гээгүйг онцлон хэлье. Гол нь шүүх хуралдаан дээр яригдсан болон яригдаагүй зүйл, хүний эрүүл сэтгэхүйд багтахааргүй үйлдлийг хийсэн бол яллагдагч нар тохирох хуулийн хариуцлагаа хүлээх ёстойг хэлэхийг зорьж байгаа юм.

13 настай охины амь насыг хохироосон яллагдагч нарыг шүүх хурал боллоо. Шүүх хурлын завсарлагаанаар сурсан зангаараа өмгөөлөгч Г.Батбаяр хэвлэлийнхэнд аанай л бүхнийг мэддэг “алдарт өмгөөлөгч”-ийн дүр төрхөөрөө ярилцлага өгөв. Гэвч тэр хэлсэн үгэндээ хэд хэдэн ноцтой алдаа хийж байгаагаа өөрөө ч анзаарсангүй бололтой.

Юуны өмнө өмгөөлөгч гэх Г.Батбаяр  хуульчийн ёс зүйг ноцтой зөрчив. Тэрээр хаалттай шүүх хуралдааны процессийг олон нийтэд мэдэмхийрэн мэдээлэв.

Ингээд зогсохгүй логикийн маш том алдаа хийв. Дашрамд хэлэхэд логик бол эрүүл зөв сэтгэхүйг илэрхийлсэн ухаан юм. Логикт эсрэг агуулгатай хоёр бодомжийн зөвхөн нэг л үнэн, нөгөө нь худал гэсэн “хууль”-тай.

Өмгөөлөгч гэх Г.Батбаяр хохирогчийн амь насыг хохироосон гэмт хэрэгтнүүдийн  тухай ярихдаа тэд нас барсан охины хөрсөн цогцосыг 3-4 цаг хүчиндсэн гэж хэлэв. Хэрвээ Г.Батбаярын хэлсэн энэ хэллэгийг үнэн гэж үзвэл эдгээр гэмт хэрэгтнүүд оюун ухааны хувьд асуудалтай байж таарах гээд байна. Ямарч эрүүл сэтгэхүйтэй хүн хөрсөн цогцостой 3-4 цаг хурьцал хийх вэ, тиймээс эдгээр хүн биш адгуус мэт авирласан залуусын сэтгэхүйг нэн даруй шалгах ёстой. Тэгээд ч ямарч эр бодгаль 3-4 цаг тасралтгүй хурьцал үйлдэх, ингэхдээ хөрсөн цогцостой хурьцал үйлдэх нь логикийн төдийгүй магадлалын онолын хувьд боломжгүй зүйл. Гэвч ийм үйл явдал болсон тухай, хохирогчийн өмгөөлөгч ингэж хэлсэн тухай туг.мн сайтад тодорхой бичжээ.

Харин хэрвээ өмгөөлөгч Г.Батбаярын хэлсэн дээрх үг худал төдийгүй, шүүх хурал дээр ийм зүйлс яригдаагүй бол өмгөөлөгч Г.Батбаяр гэдэг хүн олон нийтийн анхаарлыг татахын тулд нэгэнт амь насаа алдсан бяцхан охины нэрийг барьж “попорсон” хэрэг болж таарна. Энэ үнэн бол түүнд өмгөөлөгчийн ёс зүйн хариуцлага хүлээлгэх ёстой. Тэгээд ч хохирогчийн ар гэрийнхэн нэгэнт амь насаа алдсан “охин”-оор нь дамжуулан нэр хүнд олох гэсэн Г.Батбаяраар өмгөөлүүлэхээс татгалзаж, түүний эсрэг гомдол гаргах эрхтэй.

Сошиал орчинд мэдээлэл түгэхдээ амархан. Ялангуяа олны анхаарлыг татсан дуулиант мэдээ маш хурдацтай тархдаг. Алуурчид нэгэнт нас барсан бяцхан охины хөрсөн цогцостой 3-4 цаг хурьцал үйлдсэн гэж өмгөөлөгч гэх Г.Батбаярын үнэн худалд нь үл мэдэгдэх дуулиант мэдээллийн үнэн худлыг сошиал орчинд  нягтлахаас илүүтэй яллагдагч нарыг үзэн ядсан, таарвал ална тална гэсэн мэдээлэл хүчтэй тархав. Товчхондоо Г.Батбаярын яриа  хүчирхийллийг нийтэд уриалснаас өөрцгүй хэрэг болов.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. amjilt.news

Холбоо барих: 8900-4549