Хунгийн чуулган буюу сэтгэлээр жигүүрлэсэн таван жил

access_time 2018-07-09
note урлаг

Зайсан хилл комплекст  Sunray салоны үйлчлүүлэгч   500 цагаан даашинзаар өнгө ижилсэн цугларлаа. Итгэл сэтгэл зүтгэлээр жигүүрлэсэн таван жилийн ойн баяраа энгэрээс нь цагаан сүү ивэлдэг эжий нар, энхрий охид бүсгүйчүүдтэйгээ гайхам сайхан бүхнээр дүүрэн тэмдэглэсэн Sunray-н үдшээс сонирхуулья.

Боди арт,  үс засалт, урлагийн бүх төрлийн шоу үзүүлбэрүүд  мөрөөдлийн цагаан даашинзтай дагинасыг  урлагийн гайхамшигт ертөнцөөр аялуулав. Хамгийн сонирхолтой нь урлаг соёлын тэр одод мөн л Sunray салоны үйлчлүүлэгчид байлаа.

Таван жилийн ойгоо угтан нийгэмд олон эерэг үр дагавартай сайн үйлсийг санаачлан зохион байгуулж ирсэн  “Sunray”-н Ариунаа  бүсгүйчүүд, ээжүүддээ зориулсан лекцээ  сонордуулж  үзэсгэлэнт бүсгүйчүүд нүдэндээ  баяр ухаарал бахдалын нулимстай огшин сонслоо.

Sunray  туг мандуулсан чоперчдийн цувуу нийслэлийн гудамжийг чимж гадаад дотоодын жуулчдын анхаарлыг ихээхэн татав. Бүхнийг төгс хийх бас хийж чаддаг хатагтай Ариунаа чоперчдын цуваагаар нийслэл хотоо дэлхийд сурталчилж чадлаа.

Самсунг брэндийн даатгалтай Солонгосын “Таван өдөр” алдартай брэндийн ОХУ, БНХАУ, Монгол улсын албан ёсны борлуулагчийн эрхийг таван жилийн ойн баяр дээрээ албан ёсны нээлтээ хийж авлаа. Яг энэ үеэр мөн Хонконгийн “KEEPKISS”брэндтэй хамтран ажиллах нээлтээ хийж ирсэн бүх бүсгүйчүүддээ Таван өдөр, КEEPKISS брэндийг бэлэглэлээ.

Дижитал кристал шивээс буюу өвдөхгүй, улайхгүй, тав тогтохгүйгээр 5 минутад хийдэг хөмсөгний брэнд  үйлчилгээгээрээ алдартай хатагтай Ариунаа энэ үдэш олон бүсгүйг азтан болгож гоо үзэсгэлэн бэлэглэхээ амалсан.  Энэ үдшийн хамгийн азтай бүсгүй Sunray салоноос хоёр сая төгрөгийн үйлчилгээ авах эрхийг авлаа.

 

Ийнхүү итгэл сэтгэл зүтгэлээр жигүүрлэсэн таван жилийн ойгоо Sunray үсчин гоо сайхны салоны хамт олон цагаан даашинзаар ижилсэн гоёсон 500 бүсгүйтэй  хамтдаа тэмдэглэлээ. Хунгийн чуулган гэлтэй энэ тансаг үдэш бүсгүйчүүд маань зөвхөн гоо сайхан бус эмэгтэй хүн байхын утга учир, үүрэг хариуцлага, эмэгтэйчүүд хүчирхэг аж төрөхийн нууц хийгээд мөн чанарт нэвтэрсэн мартагдашгүй онцгой үйл явдлын эзэд болсон юм.

Ээжүүд эмэгтэйчүүд хүчирхэг байж гэмээнэ улс орон хүчирхэг байх хэмээн лекц бүртээ хэлдэг хатагтай Ариунаа  15 жил зүтгэж бүтээсэн он жилийнхээ сүүлийн таван жилийг Sunray салондоо зориулж байгаа бөгөөд цаашид ганцхан ахуйн үйлчилгээний салбарт бус эмэгтэйчүүдийг  хүчирхэг өөртөө итгэлтэй гоо үзэсгэлэнтэй болгох бүхий л чиглэлээр ажиллахаа амаллаа.  Мөн тэрбээр хүний тэргүүнд, мэлмийд хүрдэг эдгээр мэргэжлийг  МСҮТ-ийн хүрээнд бэлдэж байгаа нь өрөөсгөл юм. Энэ талаар цаашдаа анхаар ажиллана гэж ярьсан юм.

 

Үсчин, гоо сайхны 50 грауй нэр төрлийн чанартай найдвартай брэнд үйлчилгээг  дундаж үнийн бодлогоор үйлчлүүлэгчиддээ хүргэдэг Sunray салон ийнхүү таван жилийн ойгоо бахархалтай хүртээлтэй үр дүнтэй тэмдэглэн  өнгөрүүллээ.

 

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. amjilt.news

Холбоо барих: 8900-4549