“Хужирт” брэнд Пантом загвараар гангарлаа

2018-07-10 710

“Жем Хужирт“ ХХК нь нийгмийн өргөн хүрээг хамарсан олон төсөл хөтөлбөрүүдийг  хэрэгжүүлдэг. Энэ үүднээс 2018 оны  зургаан сарын 25аас  эхлэн  Сөүлийн гудамж буюу  Шөнийн гэрэлт гудамжид хужирт ус брэндийн  пантом бүтээлийг  олонд хүргэсэн байна. Энэхүү бүтээл нь  хотын өнгө үзэмжид эерэгээр нөлөөлсөн шинэлэг маркетингийн сурталчилгаа төдийгүй иргэдийн үзэж сонирхох зүйлсийн нэг болжээ. Тус  бүтээлийг Монголын урчуудын эвлэлийн хорооны гишүүн, архитектор, зураач Д.Ганзориг 20 хоногийн хугацаанд   авьяас чадвар,  ур ухаанаа  хослуулан  бүтээсэн байна. Хаднаас урган гарсан мэт дүрслэгдсэн хужирт  ус нь өөрөөсөө ногоон  баян бүрдийг бий болгон цэнгэг усыг оргилуулж байгаа мэтээр пантомыг бүтээсэн нь Монголдоо анхдагч   болж чадсан. Ташрамд дурдахад  тус бүтээл нь 4 метр 50 см өндөртэй бөгөөд  суурийг  2 метр өргөнтэй хийгджээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

ДУУЧИН ROKIT BAY-ИЙН “ОРИЛООН” ХҮҮХЭД ЗАЛУУСЫГ АЙЛГАСААР Л БАЙГ УУ?

Дуучин  Rokit Bay "Очир фильм"-"Гэрэлтэй цонх" студийн шинэ бүтээл тун удахгүй дэлгэцнээ айлгах

2019-04-25

Гамшгаас хамгаалах сургуулилалтад 420 гаруй мянган иргэн оролцжээ

Онцгой байдлын ерөнхий газраас нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгуулж

2019-04-25

Галт тэрэгнээс буугаад сураггүй болсон иргэний цүнх голын эргээс олдов

Энэ сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн иргэн 61 настай, эрэгтэй Э сураггүй алга болжээ. Тодр

2019-04-24