fbpx

Монгол хүүхдүүд БНСУ-д болсон ОУ-ын таеквондогийн нөхөрсөг тулаанд амжилт дүүрэн оролцлоо

2018-07-17 391

БНСУ-д болсон ОУ-ын таеквондогийн хүүхдийн нөхөрсөг тулааны тэмцээнд Манай улс 9 багийн 80 гаруй тамирчидтай өргөн бүрэлдэхүүнээр оролцсон байна.  Мексик, БНСУ, БНХАУ, Тайланд, филиппин, Кени, ОХУ, ХБНГУ, Австрали, Болгар зэрэг 10 орны 3000 гаруй шилдэг тамирчид оролцжээ. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах мэдээнээс үзнэ үү?

БНСУ-д болсон ОУ-ын таеквондогийн хүүхдийн нөхөрсөг тулааны тэмцээнд Манай улс 9 багийн 80 гаруй тамирчидтай өргөн бүрэлдэхүүнээр оролцсон байна.  Мексик, БНСУ, БНХАУ, Тайланд, филиппин, Кени, ОХУ, ХБНГУ, Австрали, Болгар зэрэг 10 орны 3000 гаруй шилдэг тамирчид оролцжээ. Тус тэмцээнд манай улсаас 9 багийн 80 гаруй тамирчид амжилттай сайн оролцсон хэмээн эх сурвалж мэдээлж байна. Бяцхан тамирчдын дунд ч гэсэн маш ширүүн өрсөлдөөн гарч, манай улсаас тус тэмцээнийг зорьсон Стэп ап клубын  5 тамирчин, нэг багшийн хамт тэнд очиж, хүч үзсэн байна. 7-8 насанд 31 кг-д Болор-Эрдэнэ алт, 9-11 насны 28 кг-д Билигт Хүрэл медаль,  9-11 насны 28 кг-д Чингүнжав хүрэл медаль, 9-11 насанд 32-кг-д Билгүүнтөгс хүрэл медаль, 7-8 насны 28 кг-д Болор-Эрдэнэ хүрэл медаль, мөн 12-14 насны 34 кг-д Эрдэнэбаатар нар мөнгөн медалийг хүртэж, маш амжилттайгаар тэмцээнээ дуусгасан байна. Мөн саяхан Монгол улсын оюутны шигшээ баг оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээр БНСУ-ыг зорьж, бүх жинд нь медаль хүртэж, таеквондогийн урлаг Монголд хэрхэн хөгжсөнийг дэлхийд харуулсан билээ. Тэмцээнд оролцож, дайчин Монгол хүүхдүүдийн авьяас чадвар, тэсвэр хатуужлыг харуулсан баг тамирчдад баяр хүргэж, амжилт хүсье.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Улаанбаатарын замын түгжрэлийг бууруулах зорилготой бүсчлэл тогтоох асуудлыг хэлэлцэв

  Нийслэлд тулгамдаад буй олон асуудлуудын тэргүүн эгнээнд замын хөдөлгөөний түгжрэл орд

2019-06-26

Чингэлтэйн Засаг дарга Ж.Эрдэнэбат Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнд танилцуулга хийв

Нийслэлийн удирдах ажилтнуудын өнөөдрийн шуурхай зөвлөгөөнөөр Чингэлтэй дүүрэгт хийж хэрэгжиж ба

2019-06-24

Монгол улсад анх удаа эмэгтэйчүүдийн дурангийн мэс заслыг цогцос дээр хийжээ

  Анагаахын шинжлэх ухааны салбарын туйлын зорилго хүн амд үзүүлэх тусламж үйлчилгээний

2019-06-24