“С.БАЯР ӨӨРӨӨ УУЛЗАХ ХҮСЭЛТ ТАВЬСАН”

access_time 2018-07-25

АТГ-аас өнгөрсөн долдугаар сард хийж хэрэгжүүлсэн ажлын талаар өнөөдөр /2018.07.25/ мэдээлэл хийлээ.

Ингэхдээ Авлигаас урьдчилан сэргийлэх зорилгоор өнгөрсөн сард нийт есөн удаа сургалт явуулсан байна. Ингээд тус газрын мөрдөн шалгах ажиллагаа, ХОМ-ийн талаар статистик мэдээллийг өгсөн юм. Үүний дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг болон С.Баяр нарыг мөрдөн шалгах ажиллагаа ямар шатанд байна вэ?

-Ч.Сайханбилэг болон С.Баяр нарыг мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа. Тусгаарлагдсан хугацаанд мөрдөн шалгах ажиллагаа тодорхой хэмжээнд хийгдсэн. Прокурор үнэлэлт дүгнэлт өгөөд одоо гадуур шалгагдаж байна. Ингэснээр хилээр гарах, тодорхой хүмүүстэй уулзахыг хориглосон. Дуудаж байцаалт, мэдүүлэг авах ажиллагаа үргэлжилж байна.

-АТГ-ын дарга Х.Энхжаргал Ерөнхий сайд асан С.Баяртай уулзсан бичлэг сошиалаар тарсан. Энэ уулзалтаас үүдэж С.Баяр мөрдөн шалгах ажиллагаанд нөлөөлсөн гэх хардлага үүсгээд байна. Үүнд ямар тайлбар өгөх вэ?

-АТГ-ын дарга хэрэгтэй танилцах эрхтэй байдаг. Яллагдагчтай прокурорын хяналтын дор өрөөндөө уулзах ажиллагаа явагдсан. Ерөнхий сайд асан С.Баяр өөрөө уулзах хүсэлт тавьсан. Энэ уулзалт  бол иргэн хүний өөрт оногдсон эрхийнх нь хүрээнд явагдсан ажил юм. Түүнээс мөрдөн шалгах ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх гэсэн зүйл биш.

-Ямар шалтгаанаар уулзсан юм бол?

-Яллагдагч өөрөө зарим асуудлыг анхаарч өгөөч гэсэн хүсэлт тавьж уулзсан.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. amjilt.news

Холбоо барих: 8900-4549