Хотын ерөнхий менежер Т.Гантөмөр олны нүдэн дээр зураглаач зодож танхайрчээ

access_time 2018-07-25

Өнөөдөр 12:00 цагт Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл болон холбогдох мэргэжлийн байгууллагууд Хавдар судлалын үндэсний төвд үерээс үүдэн үүсээд буй нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, зарим нэг асуудлыг шийдвэрлэхээр болсон юм.

Энэ үеэр асуудалтай танилцаж байсан Хотын ерөнхий менежер Т.Гантөмөр ажлаа хийж, сурвалжлага бэлтгэж байсан UBS телевизийн зураглаачийг олны нүдэн дээр зодож дарамталсан байна.

Тухайн үед зураглаач авах гэж байгаа дүрсэнд саад болсон Т.Гантөмөрт “Та жаахан зай тавиад өгөөч” гэсэн шаардлага тавьтал Т.Гантөмөр менежер зураглаач залууг цохиж зодсон  талаар тухайн газар ажилласан сэтгүүлчид мэдээллээ.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. amjilt.news

Холбоо барих: 8900-4549