Д.Чойжамц хамбын туслахыг яллагдагчаар татжээ

access_time 2018-07-30

Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн хамба лам Д.Чойжамцын нарийн бичгийн дарга, лам Б.Бүрнээд холбогдох эрүүгийн хэргийг хянасан Баянгол дүүргийн прокурор шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Лам Б.Бүрнээ нь 2017 оны наймдугаар сард Их хүрээ хийдийн хамба лам З.Санждоржийн биед халдан, зодож танхайрсан хэргээр хууль хяналтынханд шалгагдаж байсан юм.

Тухайн үед З.Санждорж хамба Гандантэгчэнлин хийдэд “Даншиг наадам-Хүрээ цам 2017” шашин, соёлын наадмын тусгай хөтөлбөр авахаар очиход Б.Бүрнээ “Манайд хөтөлбөр байхгүй” хэмээн улмаар З.Санждорж хамбын нүүрэн тус газар нь цохисон байдаг. Тэгвэл шүүхээс түүнд урьдчилсан байдлаар хэлэлцүүлэг хийж яллагдагчаар татах шийдвэрийг гаргажээ.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. amjilt.news

Холбоо барих: 8900-4549