319.915 м.кв талбайн хөл газрын ургамлыг цэвэрлэв

access_time 2018-07-30

‘’Шарилжгүй-Улаанбаатар-3’’ аяны хүрээнд дүүргийн Нийтлэг Үйлчилгээний газрууд хариуцсан бүсийнхээ хөл газрын ургамлын цэвэрлэгээг тогтмол зохион байгуулж байгаа билээ. Тухайлбал 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд дүүргийн 9, 17 дугаар хорооны үерийн усны далан, Хужирбулангийн 28 дугаар хороо өгсөх зам дагуух, Улиастай гүүрнээс Гачууртын эцэс хүртэл, Улиастай шинэ тойргоос Улиастайн шинэ эцэс хүртэл болон Жанжин клуб орчмын нийт 319.915 м.кв талбайн хөл газрын ургамлыг цэвэрлэсэн байна.

Иргэдийн эрүүл, ая тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, Хөл газрын ургамлын тоосноос үүдэх харшлын өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, өвчлөлийн тоог бууруулахын тулд дүүргийн НҮГ-2,3,4 ОНӨААТҮГазрын ажилтнууд нийт 6,4 тонн хог хаягдал, хөл газрын ургамлыг цэвэрлэжээ хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. amjilt.news

Холбоо барих: 8900-4549