БЗД-ийн Тамгын газрын дарга өрөөндөө хутгалуулжээ

2018-07-31 744

Баянзүрх дүүргийн Тамгын газрын дарга Б.Амартүвшинг өнөөдөр өрөөнд нь хутгалсан хэрэг гарчээ.

Энэ талаар тус дүүргийн хэвлэлийн төлөөлөгч Д.Цэнгэлмаатай холбогдож тодруулахад “Өнөөдөр дүүргийн Тамгын даргын биед халдсан явдал болсон. Одоогоор холбогдох албаны хүмүүс ажиллаж байгаа учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна” гэлээ.

ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвөөс “БЗД-ийн Засаг даргын тамгын газарт албан тушаалтай иргэн А-г тус дүүрэгт оршин суух хаягтай, 64 настай эрэгтэй И хутгалсан болохыг урьдчилсан байдлаар тогтоогоод шалгалтын ажил үргэлжилж байна.

Иргэн А-н хувьд Цэргийн төв госпиталын эмнэлэгт яаралтай хагалгаанд орж, хэвтэн эмчлүүлж байна” гэв.холбогдоход “Хэргийг шалгаж байгаа. Одоо мэдүүлэг авч байна. Хэдэн настай, хэн, ямар зорилгоор хутгалсан талаар мэдээлэл өгнө. Одоогоор өөр мэдээлэл өгөх боломжгүй” гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

ГАМШГААС ХАМГААЛАХ ИЖ БҮРЭН СУРГУУЛИЙН НЭЭЛТЭД 4400 ГАРУЙ ХҮН ОРОЛЦЛОО

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Онцгой байдлын ерөнхий газартай хамтран зохион байгуулж б

2019-04-24

“Энэтхэгийн Их Сургууль”-ийн 2019 оны тэтгэлэг

Энэтхэг улсын Банглор их сургууль, SRM сургууль, Amjora компанитай 2017-2018 оны хооронд х

2019-04-19

Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-ын Конгресст өргөн барьсан Гуравдагч хөршийн худалдааны тухай хуулийг дэмжиж буйгаа илэрхийллээ

АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Тэд Йохо нарын нэр бүхий гишүүд 2018 оны долоодугаа

2019-04-16