Тажикистанд гадаадын дөрвөн жуулчин алагдсан нь террорист халдлага байж болзошгүй байна

2018-07-31 952

Даваа гарагт зэвсэглэсэн этгээдүүд гадаадын дөрвөн жуулчны амийг хөнөөсөн нь террорист халдлага байж болзошгүйг Тажикистаны дотоод хэргийн яам өнөөдөр мэдээлжээ.

Алагдсан жуулчид нь АНУ-ын хоёр, Швейцарь, Нидерландын тус тус нэг иргэн байсан ба өөр гурван жуулчин хутгалуулж шархдсан байна.

Жуулчид унадаг дугуйгаар Тажикистаны нутагт аялж явахад нь машинтай этгээдүүд дайрсан гэнэ.

Дараах бичлэг дээр хар өнгийн седан машинтай этгээдүүд жуулчдыг дайрч, дараа нь буцаж эргээд нэмж дайрсан нь харагдаж байна.

Машинд нийт зургаан хүн байсны хоёр нь баривчлах үеэр эсэргүүцэл үзүүлсэн тул буудуулж алагджээ. Үлдсэн дөрвийг нь цагдаа нар баривчилсан байна. Сэжигтнүүд хутга, галт зэвсэгтэй байсан гэнэ.

Хэрэг гарсан газар нь нийслэл Душанбэ хотоос өмнө зүгт 150 км зайтай Дангара дүүрэгт байжээ. Өчигдөр Тажикистаны ерөнхийлөгч Эмомали Рахмон АНУ, Швейцарь, Нидерландын элчин сайд нарт эмгэнэлийн бичиг илгээсэн байна.

Исламын улс бүлэглэл дээрх халдлагыг өөртөө хүлээжээ. Гэхдээ тэд томоохон халдлагуудыг өөртөө хамаатуулдаг тул шууд террорист ажиллагаа гэж нэрлэх боломжгүй гэж Тажикистаны цагдаагаас мэдээлсэн байна.

Тажикистан нь хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан улсуудаас хамгийн ядуу нь бөгөөд 1992 оноос хойш одоо 65 настай Эмомали Рахмоны хатуу гараар удирдуулж байгаа юм.

 

Эх сурвалж: AFP

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Ватиканы нууц архиваас Монголын түүхтэй холбоотой захидлууд хүлээн авлаа

Их Монгол Улс болон Ил Хаант Улсын хаад 13 дугаар зуунд тухайн үеийн Ромын Пап лам нартай хари

2019-05-20

Америкийн хамгийн баян хар арьст эр энэ оны бүх төгсөгчдийг өргүй болгожээ

Өглөгч зангаараа алдартай тэрбумтан Роберт Смит өчигдөр Жоржиа мужийн Атланта хотын нэгэн колле

2019-05-20

Агаар мандал дахь нүүрстөрөгчийн давхар ислийн агууламж дээд цэгтээ хүрчээ

АНУ-ын цаг уур судлаач Эрик Холтхаус дэлхийн агаар мандал дахь нүүрстөрөгчийн давхар ислийн агу

2019-05-14