fbpx

ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАН ЗАРЛАХААР ГИШҮҮДЭЭ БҮРТГЭЖ ЭХЛЭВ ҮҮ?

2018-07-31 812

УИХ-ын Тамгын газрын хурал зохион байгуулах хэлтсээс өнөөдрөөс /2018.07.31/ эхлэн УИХ-ын гишүүдийн гар утас руу “Улаанбаатар хотод байгаа болон нийслэлтэй ойр байгаа гишүүд мэдээллээ ирүүлнэ үү” гэсэн мессежийг илгээжээ.

Энэ нь УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулахын тулд хийж байгаа алхам бололтой.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулахыг хүсэж, 25 гишүүн дэмжсэн бол Ерөнхийлөгч Х.Баттулга мөн хоёр ч удаа ээлжит бус чуулган хуралдуулахыг хүссэн саналыг УИХ-ын даргад хүргүүлсэн. Ингэхдээ хамгийн сүүлд ээлжит бус чуулганыг долдугаар сарын 30-наас хуралдуулъя гэх саналыг хүргүүлсэн байдаг. Гэвч УИХ-ын даргын зүгээс хараахан УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах товыг зарлаагүй байгаа юм.

Хэрэв ээлжит бус чуулган зарлавал УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн тавьсан саналын дагуу Авлигатай тэмцэх газрын даргыг өөрчлөх эсэх асуудал, 60 тэрбум тойрсон маргааныг хэлэлцэх үү, эсвэл Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх үү гэдэг тодорхойгүй байгаа.

Хаврын чуулган завсарлахын өмнө УИХ-ын гишүүд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслөө УИХ ээлжит бус чуулганаар баталж, цэгцлэх шаардлагатай гэж үзсэн юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Б.Хурц нарын есөн хүнд холбогдох хэргийг нотлох баримт хангалтгүй хэмээн үзэж прокурорт буцаалаа

Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц, Улсын Ерөнхий Прокурорын орлогчоор ажиллаж байсан Г.Эрдэ

2019-08-20

Д.Тогтохсүрэн: МАН-ын бүлэг гишүүдийн тоог 108 болгохыг дэмжихгүй байгаа

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан өнөөдөр буюу тав дахь өдрөө үргэлжлэх байсан ч ирэх Даваа гараг хү

2019-08-16

Владимир Путин ирэх сарын 3-нд Монголд ирнэ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан ирэх сар

2019-08-15