fbpx

Монгол, Японы худалдааг тэнцвэржүүлэх талаар санал солилцжээ

2018-07-31 587

Гадаад харилцааны Сайд Д. Цогтбаатар 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, тус танхим дахь Япон, Монголын бүлгийн зөвлөх Я.Шиозаки тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан байна.

Я.Шиозаки Монгол Улсын Засгийн газар Японы баруун нутгаар болсон үерийн гамшгийн хохирлыг барагдуулахад зориулж хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр шийдвэрлэсэнд чин сэтгэлийн талархал илэрхийлж, энэхүү тусламж нь манай хоёр улсын элэгсэг дотно харилцаа, найрамдал нөхөрлөлийн илэрхийлэл болж буйг онцлон тэмдэглэжээ.

Талууд Монгол, Японы Стратегийн түншлэл бүхий л салбарт гүнзгийрэн бэхжиж буйг сайшаахын сацуу цаашид эдийн засгийн салбарын хамтын ажиллагааг улам бүр эрчимжүүлж, хоёр талын худалдааг тэнцвэржүүлэх, чингэхдээ Монголын эдийн засгийг төрөлжүүлж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд Японы хөрөнгө оруулалт, технологийг Монголд түлхүү нэвтрүүлэх чиглэлээр үргэлжлүүлэн нягт хамтран ажиллахын чухлыг тэмдэглэсэн байна.

Сайд Д.Цогтбаатар Монгол Улсын тогтвортой хөгжилд боловсрол, эрүүл мэнд, нийгмийн салбар чухал ач холбогдолтой болохыг дурдаж Я.Шиозаки гишүүн нь Япон Улсын Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, түүнчлэн Японы Парламент дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн зөвлөхийн хувиар Монгол, Японы харилцааг гүнзгийрүүлэн бэхжүүлэх үйлсэд харамгүй дэмжлэг үзүүлж ирсэнд талархал илэрхийлэв.

Уулзалтаар талууд мөн бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хангах чиглэл дэх Монгол, Японы хамтын ажиллагаа чухлыг тэмдэглэв гэж Гадаад харилцааны яам мэдээлжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Б.Хурц нарын есөн хүнд холбогдох хэргийг нотлох баримт хангалтгүй хэмээн үзэж прокурорт буцаалаа

Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц, Улсын Ерөнхий Прокурорын орлогчоор ажиллаж байсан Г.Эрдэ

2019-08-20

Д.Тогтохсүрэн: МАН-ын бүлэг гишүүдийн тоог 108 болгохыг дэмжихгүй байгаа

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан өнөөдөр буюу тав дахь өдрөө үргэлжлэх байсан ч ирэх Даваа гараг хү

2019-08-16

Владимир Путин ирэх сарын 3-нд Монголд ирнэ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан ирэх сар

2019-08-15