fbpx

Сонгодог урлаг крафт хоёр салшгүй холбоотой

2018-08-08 320

Долоон настайгаасаа  сонгодог  урлагаар хичээллэсэн бяцхан  хүү  өдгөө 30 насны босгон дээр удирдаач  болсон  тухай түүх Монгол улсын  хэмжээнд гарын арван  хуруунд багтахтай үгүйтэй байдаг. Тэгвэл энэ бүхнийг бий болгож чадсан эрхмийг Монгол  улсын  Консерваторын багш, эрдүү хилийн хөгжимчин, удирдаач Э.Батмягмар юм.

Удирдаач Э.Батмягмарын хувьд эзэмшсэн мэргэжил нь эрдүү хийлийн хөгжимчин. Гэвч  түүний хувьд  урт хугацааны хичээл  зүтгэл, хүч хөдөлмөрөөс хамааран удирдаач мэргэжлээр ажиллах болсон.Тэрээр Америк, Итали улсад суралцаж бакалавр болон  магистрын зэргээ эрдүү хилийн хөгжимчин мэргэжлээр эзэмшжээ.

“Бүтээл бүхэн крафтаас үүдэлтэй.Гар урлалгүйгээр сонгодог урлагийн  хөгжмийн зэмсэг гэж үгүй.  Энэ бүхэн байхгүй бол би гэж хүн байхгүй” 

Э.Батмягмарын хувьд сонгодог урлагт хэрэглэгдэх  хөгжмийн  зэмсгийг  гар урлалтай салшгүй холбоотой гэж үздэг. Сонгодог урлагийн хөгжмүүд нь хөгжмийн зэмсгийн бүтээл  болох хүртлээ 4-5 уран бүтээлчийн гараар дамжин өөрийн хөгжимчинд очдогийн нэгэн адил, бүтээл бүхэн энэ дайны  дамжлагыг дамжин эцсийн хэрэглэгч дээр  очдог гэдэгт  хөгжимчин, удирдаач бат итгэлтэй байдаг. Энэ ч үүднээс  Монгол технологичийн авьяас чадвараар  бий болж нарийн хийц технологитой урт хугацааны хөдөлмөр  шингэсэн  крафт шар айргийг  өөрийн мэргэжлийн салбар болох сонгодог  урлагтай энэ тэнцүү хэмээн үздэг.

Идэр насандаа өөрийн мэргэжлээрээ эх орондоо тэргүүлж яваа уран бүтээлчээр  өөрийгөө төлөөлүүлэх крафт шар айраг нь Монголд худалдаалагдах шар айрагнаас хатуулгын хэмжээ, зөрөг цэцгийн давамгай таатай амт, үндсэн дөрвөн төрлийн  орцны төгс цогцол, үргэлж шинэлэг байх эдгээр давуу чанараараа сонгодог хөгжимчний сонголт болж  чадсан байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Арьс ширний 40 айл шинэ байрны түлхүүрээ гардлаа

“Иргэдийн амьдрах орчин нөхцөл сайжхуулах гэр хорооллын хөгжил” төслийн хүрээнд Хан-Уул дүүргийн тав

2019-07-08

ТОЙМ МЭДЭЭ: Нийслэлийн ажил өнгөрсөн долоо хоногт

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон нийслэлийн харьяа газар, агентлагуу

2019-07-08

Аварга тосонд амарч байсан зургаан настай хүүхэд 00-д унаж нас барсан байжээ

  Хэнтий аймгийн Аварга тосонд гэр бүлээрээ амарч байсан бяцхан хүүхэд нийтийн 00-д унаж

2019-07-08