МАН-ын Генсек Д.Амарбаясгалан шахааны хүнээ НАМОХ-ны сонгуульд сойж байна

access_time 2018-08-17

МАН-ынхан олонх болсон хэдий ч эв нэгдэлгүйн улмаас 32:33 аараа хуваагдаж хөлөө жийлцэж Ерөнхий сайд У.Хүрэлсүхээ унагах хэмжээнд улам ойртож байна. Ажлын байрандаа архидаж эцэстээ эрдэнэт хүний аминд хүрсэн хэргээ тэд, ард түмэнд соёл мэтээр ойлгуулах гэж ажлаа хүртэл хүлээлгэж өгөөд түүнийгээ улс төрийн соёл гэж тайлбарлаж байх шиг. Харин эзэнгүй үлдсэн сайдын суудал дээр МАН-ынхан ёстой алалцаж эхэллээ.

Удахгүй Нийгмийн ардчилал Монголын оюутны Холбооны тэргүүнийг сонгох сонгууль болно. Энэ сонгуульд холбооны залуучууд найдвар тавьж цэвэр өрсөлдөөнийг хүлээж байгаа. Гэтэл дээрээс мөнгө, хүч болсон эрхэм ноёд албан тушаал цол зэрэг нь багад мэт нэрээ дэвшүүлэхээр заналхийлж орж иржээ. Тухайлбал: МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан өөрийн баруун гар болох н. Баасандорж гэх хүнээ дэвшүүлэх сурагтай байна. Эрхэм Д.Амарбаясгалан даргад энэ холбоог атгах ямар сонирхол байгааг таашгүй юм.

Гэтэл энэхүү холбооны гишүүд цэвэр итгэл үнэмшлээрээ нэгдэн нийлж нийгмийн туст хөдөлмөр хийж өөрсдийн манлайллыг бий болгож яваа залуус. Тэд ерөнхийлөгчөө дотроосоо сонгож ажлаа мэддэг хүнийг нэр дэвшүүлэх сонирхолтой байгаа. Холбоонд нэлээдгүй жил хүч хөдөлмөрөө зориулсан Сэргэлэнбаатар гэх залуу нь УИХ-ын гишүүн Х.Нямбаатарын зөвлөх, СХД-ийн тохижилт компанийн захирлаар ажиллаж байсан түүхтэй. НАМОХ-ны залуус энэ хүнд итгэл хүлээлгэсэн байтал эрхэм эрх мэдэлтэй Д. Амарбаясгалан Баасандорж гэх хаана юу хийж байсан нь мэдэгдэхгүй холбоонд ажиллаж байгаагүй хүнийг шууд нэр дэвшүүлж ерөнхийлөгч болгоно хэмээн муйхарлаж явна.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. amjilt.news

Холбоо барих: 7711-6060