Сахал Ж.Бат-Эрдэнийн араас Ц.Нямдорж явах уу

access_time 2018-08-22

Ерөнхий сайд У.Хүрэлсүх ЗТЯ-ны сайд, дэд сайдыг ажлаас чөлөөлөх шийдвэрийг гаргасан. Тэднийг ажлаас чөлөөлөх болсон шалтгаан нь яаманд гарсан хүн амины онц ноцтой хэргээс үүдэж гаргасан шийдвэр байлаа. Ерөнхий сайдын энэхүү шийдвэрийг олон нийт хоёр талтай хүлээж авч байгаа ч энэ нь У.Хүрэлсийн хамгийн оновчтой зөв алхам гэж үзэж болно. Өөрөөр хэлбэл, энэ хэргээс үүдэж Ерөнхий сайд маань авлига албан тушаалын хэрэг, сахилга бат хариуцлагын алдаа гаргасан хэнбугайг ч өчиггүйгээр шууд ажлаас нь чөлөөлж байх болно гэсэн амлалтыг ард түмэндээ өгсөн учраас үүнийг зөв алхам, зөв шийдвэр гэж хэлж буй хэрэг.

Тэгвэл өнгөрсөн хугацаанд АН-ынхан авлигын хэрэгт холбогдож нийгэмд дуулиан тарьсан хоёр нүүртэй Хууль зүйн сайд Ц.Нямдоржийг үтэр түргэн албан тушаалаас нь огцоруул гэх хүсэлтийг Ерөнхий сайдад уламжилж байсан удаатай. Түүнчлэн ТЕГ-ын дарга асан Б.Хурц ч Ц.Нямдоржийг Эрдэнэт үйлдвэрийн шахааны бизнест хүү Анхбаяр, хуурай дүүгийн хамтаар хамгийн их оролцоотой хүмүүс хэмээн мэдэгдэж байсан. Б.Хурц хэлэхдээ “ Энэ Нямдорж гэдэг хүн ямар учиртай хүн бэ? Энэ хүн бол Алтанхуяг, Дорлигжав гэсэн маршруттай, бүлэглэл. Энэ бүлэглэл бас хүчтэй, мөнгөтэй, санхүүтэй, хэвлэлтэй, телевизтэй, сайттай, ийм бүлэглэл. Энэ бүлэглэл одоо өөрсдөө Эрдэнэттэй холбоотой маш их бизнес, шахаа хийдэг. Ц. Нямдорж гэж хүн С.Зоригийн амь насаа алдсан хэрэг, Эрдэнэт гэж хоёрхон л зүйл ярьж байгаа. Өөрөө “Эрдэнэт” үйлдвэрт шахааны бизнестэй” хэмээсэн юм. Мөн өнгөрсөн дөрөвдүгээр сарын 23-ны өдөр АН-ын бүлгийнхэн яг дээрх асуудлаар Ц.Нямдоржийг огцрохыг шаардаж байв. Тухайлбал, “Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржын хувьд УИХ-ын 2016 оны 69 дүгээр тогтоол, Засгийн газрын 2017 оны 38 дугаар тогтоолыг зөрчсөн хариуцлагагүй үйлдэл нь ноглогдсон. Ц.Нямдорж сайдын түрээсийн байр бол Эрдэнэтийн 51 хувьтай холбоотой Ш.Батхүү, Төрийн банкнаас гаргасан Г.Алтангийн зээлтэй хамааралтай. Энэ асуудлаар иргэд ҮХЦ-д гомдол гаргасан ч АТГ-д шалгуулах ёстой гэсэн хариуг өгсөн. Ц.Нямдоржийн асуудал бодит зүйл дээр нотлогдож байгаа учраас огцрох үндэслэлтэй гэж үзэж буй учраас түүнийг огцруулах хүсэлтийг Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд санал хүргүүлж байна” гэсэн юм.

Авлигчидтай нэг кабинетэд ажиллахгүй гэсэн үгэндээ Ерөнхий сайд У.Хүрэлсүх хүрэхийн тулд Ц.Нямдоржийн асуудлыг хууль хяналтанханаар дахин шалгуулж эл асуудлыг нэг тийш болгох хэрэгтэй болж байна.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. amjilt.news

Холбоо барих: 8900-4549