Дуучин Д.Болдын супер ХИТ 10 дуу

access_time 2018-08-28
note Топ 10

Уянгалаг хоолой хөгжмийн хөг эгшгээр сонсогчдын сонорыг мялааж цаг үргэлж шинэлэг дуу хөгжмийг бий болгож байдаг хүн бол камертон хамтлагийн ахлагч дуучин Д.Болд юм. Рок попын ертөнцөд тангараг өргөсөн мэт тасралтгүй хөдөлмөрлөсөн Д.Болд “Монгол поп”ыг үндэслэж цэл залуу насандаа “Төрийн соёрхолт” болж фэнүүдийнхээ магнайг тэнийлгэсэн.

1995 оноос өнөөдрийг хүртэл тэрээр урлагт бие сэтгэлээ зориулж өөрийн бие даасан 12 цомгийг гаргаж сонсогч биднийг баярлуулж ирсэн. Түүнийг ямар нэг зүйлээр тодорхойлж хэлбэл яг л галын дөл мэт үргэлж өөдөө асан тэмүүлдэг.

Түүний дуу хөгжмөөр хүмүүжиж, түүний бүтээлч зан чанараас үлгэр дуурайлал аван өсч хүмүүжиж байдаг олон залуучууд бий. Тиймээс ч Д.Болд “B production” аа байгуулж Монголын урлагийн ертөнцөд шинэ өнгө аяс, шинэлэг дүр төрхийг бүтээхийг хүссэн. Тэр хүсэл нь ч биелэсэн байдаг.

Урлагийг бизнестэй хослуулж чадсан цөөн тооны хүмүүсийн нэг гэвэл мөн л тэр. Түүний клипүүд, дууны үг, ая үргэлж тэсрэлт хийдэг. Тэр дууг зүгээр нэг дуулж гаргадаггүй. Тэр бүх зүйл дээр анхаарлаа хандуулж жижиг зүйлийг ч детальчилан ажиглаж хит уран бүтээл гаргахыг зорьдог. Тиймдээ ч 23 жилийн хугацаанд түүний уран бүтээл улам хүчирхэгжиж сонсогчдын тоо нэмэгдэж байна. Тэр нэг л зун цэцэглээд үхдэг гоёмсог сарнай байхыг хүсдэггүй. Тэр мөнх амьдрах бүтээл хийхийн тулд шаргуу хөдөлмөрлөж байна.

Ингээд Amjilt.news сайтын зүгээс уншигч та бүхэндээ дуучин Болдын бүх цаг үеийн топ 10 дууг толилуулж байна.

 “Хайры хүч” цомог

100 хувь хит дуунаас бүрдсэн ганц цомгийг нэрлэ гэвэл “Хайрын хүч”ийг нэрлэх хэрэгтэй. Цомогт багтсан бүх дуунууд хит болж залуучуудыг ёстой галзууруулах дөхсөн. Тус цомог нь Монголын хамгийн их борлуулалттай цомгоор шалгарч байлаа. Хайрын хүчээр эгшиглэсэн залуучууд дуучин Д.Болдын стиль имижээр ч мөн амьсгалж байсан юм. “Хайрын хүч” цомгоос хойш Д.Болд нийтдээ 11 цомог гаргаад байна.

  1. Хайрын хүч” цомогт багтсан  “Зөвхөн чамруу”

 

2. “Хайрын хүч” цомогт багтсан “Нүд чинь хайр харуулна” 

 

“440 Hz” цомог

3. “440Hz” цомогт багтсан “Чи надад дурлаасай” 

4. “440Hz” цомогт багтсан “Хэрвээ”

“Амьдралын гол дүр” цомог 

5. “Амьдралын гол дүр” цомогт багтсан “Нулимснаас харамласан хайр”

6. “Амьдралын гол дүр” цомогт багтсан “Гэгээн домог”

 

“Монгол поп 1” цомог 

7. “Монгол поп 1” цомогт багтсан “Миний хоёр эрдэнэ”

“Монгол поп 2” цомог 

 

 

8. “Монгол поп 2” цомогт багтсан “Үүлэн домог”

9. Мартахаасаа өмнө 

 

10. Яаж чи өөрчилвөө /Бид чамд хайртай2/ 

 

 

 

 

 

 

 

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. amjilt.news

Холбоо барих: 8900-4549