МОНГОЛ УЛСАД ШИНЭ ҮЕИЙН БАРИЛГЫН САЛБАР ҮҮСЧ ХӨГЖСӨНИЙ ТҮҮХТ 92 ЖИЛИЙН ОЙ, “БАРИЛГАЧДЫН ӨДӨР 2018” ӨДӨРЛӨГ 9 САРЫН 7-НД 10:00 ЦАГААС БАРИЛГАЧДЫН ТАЛБАЙД БОЛНО

access_time 2018-09-06

 

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг барилгачдын баярын өдрөөр ажил үйлс амжилт бүтээлээрээ салбартаа тэргүүлсэн оны шилдэг 10 аж ахуйн нэгж байгууллагыг тодруулж өргөмжлөн туг далбааг нь барилгачдын талбайд бүтэн жил мандуулдаг. Мөн ахмадууд болон нийт барилгачиддаа хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагааг зохион байгуулдаг билээ.

Энэ жилийн хувьд барилгын салбарын үе үеийн сайд дарга нараас эхлээд өнөө цагийн барилга, хот байгуулалт нийтийн аж ахуйн салбарын хөгжлийг хамтдаа бүтээлцсэн бахдам үйлсийн эзэд болох нийт барилгачид, барилгын салбарын төрийн болон төрийн бус байгууллагууд, их дээд сургууль коллежууд, хөрөнгө оруулагчид, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагуудыг хамруулсан томоохон үйл ажиллагаа болох ажээ. Газарт гагнагдаж тэнгэрт тэмүүлсэн их барилга, бүтээн байгуулалтын эзэддээ баярын мэнд дэвшүүлье.

Барилгачдын өдөр 2018 өдөрлөг 9 дүгээр сарын 7-нд 10:00 цагаас Барилгачдын талбайд болно.

Монгол Улсад шинэ үеийн барилгын салбар үүсч хөгжсөний түүхт 92 жилийн ой, Барилгачдын өдөр 2018 өдөрлөг 9 дүгээр сарын 7-нд 10:00 цагаас Барилгачдын талбайд болно

Posted by Шуурхай.мн on Wednesday, September 5, 2018

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. amjilt.news

Холбоо барих: 8900-4549