“МОНГОЛЫН ЦАХИМ ИНСТИТУТ” шинэ элсэлтээ авч байна

2018-09-08 577

 

Сургалтын топ стандартыг хэвшүүлэгч, үндэсний оюуны баялаг бүтээгч Монголын ЦАХИМ институт нь шинэчлэлт, өөрчлөлтийн эрин зуунд дасан зохицох, хөрвөх, манлайлах чадвартай мэргэжилтэн бэлтгэх, хувь хүний хөгжилд бодьтой хувь нэмэр оруулах, сургалт, судалгаа шинжилгээ, консалтинг, төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, төрийн болон бизнесийн байгууллагуудын хөгжилд хувь нэмэр оруулах зорилгоор байгуулагдан өнөөг хүртэл амжилттай үйл ажиллагаагаа явуулсаар ирлээ.

Хөдөлмөрийн зах зээлд хүлээн зөвшөөрөгдсөн боловсон хүчин бэлтгэх, хувь хүнийг хөгжүүлэх, байгууллагыг чадавхжуулах нь бидний гол зорилт бөгөөд өндөр ур чадвартай зөвлөх багш нар хувь хүний эрэлт хэрэгцээ, байгууллагын хөгжилд нийцүүлэн сургалтын хөтөлбөрийг боловсруулж, хичээлийг өөрсдөө удирдан явуулдаг мэргэжлийн байгууллага гэдгээрээ бусдаас ялгардаг.

Бид гадаад харилцаагаа өргөжүүлэн инновацийн үр ашигтай тогтолцоонд тулгуурлан, дэвшилтэт технологт суурилсан, дэлхийн жишигт нийцсэн стандарт бүхий цахим сургалтын байгууллага болох зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна.

Монголын цахим институт нь нийгмийн бодит хэрэгцээ шаардлагад нийцсэн сургалтын боломжит олон хэлбэрээр сургалтын үйл ажиллагааг зохион байгуулдгийн дээр эрин зууны мэдээлэл технологийн гайхамшигт ололтод тулгуурлан хэн ч, хэзээ ч, хаанаас ч суралцах боломжтой Монголын анхны цахим сургалтын орчинг амжилттай бүрдүүлэн ажиллаж байна.
Бид үндсэн 4 төвтэйгээр үйл ажиллаагаа явуулдаг.Үүнд:
– Сургалтын төв
– Хөдөлмөр зуучлалын төв
– Консалтинг үйлчилгээний төв
– Сэтгэл зүйн төв
Бид аж ахуйн нэгж байгууллагуудын удирдлага, ажилчид болон хувь хүмүүст зориулан орчин үеийн чиг хандлага, эрэлтэд нийцсэн чанартай сургалт болон зөвлөх үйлчилгээгээ монгол хүний онцлог, чадамжид тулгуурлан боловсруулагдсан шилдэг сургалтын хөтөлбөрөөр мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулдаг юм.

Дэлгэрэнгүй мэдээлэл авхыг хүсвэл:  70113244 80113244 99103244

Та бүхэн богино хугацаанд чанартай сургалтыг хүсч байвал ЭНД дарж хүссэн мэргэжлийн анги даа бүртгүүлээрэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

ДУУЧИН ROKIT BAY-ИЙН “ОРИЛООН” ХҮҮХЭД ЗАЛУУСЫГ АЙЛГАСААР Л БАЙГ УУ?

Дуучин  Rokit Bay "Очир фильм"-"Гэрэлтэй цонх" студийн шинэ бүтээл тун удахгүй дэлгэцнээ айлгах

2019-04-25

Гамшгаас хамгаалах сургуулилалтад 420 гаруй мянган иргэн оролцжээ

Онцгой байдлын ерөнхий газраас нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгуулж

2019-04-25

Галт тэрэгнээс буугаад сураггүй болсон иргэний цүнх голын эргээс олдов

Энэ сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн иргэн 61 настай, эрэгтэй Э сураггүй алга болжээ. Тодр

2019-04-24