Автобусанд бэлэн мөнгөөр зорчсон иргэдэд сануулга өгч, ажиллаж байна

2018-09-10 425

 

“Нийслэлийн тээврийн газар”-ын удирдамжын дагуу 2018 оны 09-дүгээр сарын 10-ны өдрөөс 14-ний өдрүүдэд баруун, өмнөд хэсгүүдэд нэгдсэн шалгалтын хүрээнд жолооч болон нийтийн тээврээр үйлчлүүлж буй зорчигчдын зөрчлийг илрүүлэхээр тусгай шалгагч нар өглөө 07:00-11 цаг, өдөр 16:00-20:00 цаг хүртэл ажиллаж байна. Шалгалтын хүрээнд дараах зөрчлийг хянан шалгах юм. Үүнд:

– Жолоочийн зөрчилд:
А.Бэлэн мөнгөөр үйлчилсэн, /зорчигчоос гар дээрээ мөнгө авсан/
Б. Хамт зорчих тохиргоо хийхгүй байх /2 зорчигч дутмын нэгийг үнэгүй явуулах/

– Зорчигчийн зөрчилд:
А. Смарт картаараа зорчиж байгаа эсэх
Б. Зорчигчийн хөлс төлөлт, бэлэн мөнгөний зөрчилд хяналт тавьж ажиллаж байгаа эсэхийг шалгах аж.

Энэхүү нэгдсэн шалгалтын гол зорилго нь нийтийн тээврийн жолооч нар үйлчлүүлж буй зорчигдоос бэлэн мөнгө авахгүй бөгөөд зорчигчид бэлэн мөнгөөр бус картаараа үйлчлүүлж, хэвшүүлэхэд чиглэгдсэн байна.

Нийтийн тээврийн зөрчлийг арилгахаар хийж буй шалгалтын маршрут:

– Баруун, өмнөд хэсгийн 5-н байршил
• 120-оос-Зайсан
• 120-оос-Яармаг
• 5-н шараас-Сонсголон
• 5-н шараас-Нефть
• 5-н шараас-Ханын материал

– Нийслэлийн зүүн,хойд хэсгийн 7-н байршил

• 3,4-р хороололын эцсээс-Гандан
• Зурагтын эцсээс-Гандан
• Баянбүрд-Дэнжийн мянга
• 32-ын тойргоос-7-н буудал
• Дарь эхийн эцсээс-Дамбын уулзвар
• Шар хад-Цайз
• Чулуун овоо-Улиастайн гүүр чиглэлд тус тус ажиллана.

Эх сурвалж: Б.Анара

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

ДУУЧИН ROKIT BAY-ИЙН “ОРИЛООН” ХҮҮХЭД ЗАЛУУСЫГ АЙЛГАСААР Л БАЙГ УУ?

Дуучин  Rokit Bay "Очир фильм"-"Гэрэлтэй цонх" студийн шинэ бүтээл тун удахгүй дэлгэцнээ айлгах

2019-04-25

Гамшгаас хамгаалах сургуулилалтад 420 гаруй мянган иргэн оролцжээ

Онцгой байдлын ерөнхий газраас нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгуулж

2019-04-25

Галт тэрэгнээс буугаад сураггүй болсон иргэний цүнх голын эргээс олдов

Энэ сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн иргэн 61 настай, эрэгтэй Э сураггүй алга болжээ. Тодр

2019-04-24